Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглоно
Театр

“Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглоно

Урлаг Урлаг07/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг энэ сарын 25-нд УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Монгол төрийн “Мэргэн сайд” хэмээгддэг Агданбуугийн Амарын түүхэн замналаас сэдэвлэсэн эл жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай найруулжээ. Түүхийн зөвлөхөөр түүхийн ухаан доктор Ё.Отгонбаяр, зөвлөх найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бат-эрдэнэ, ерөнхий зураачаар Д.Цогт нар ажилласан байна. Гол дүрүүдэд Н.Пүрэвдорж, П.Мөнхцэцэг нарын жүжигчид тогложээ.

Монгол төрийн “Мэргэн сайд” хэмээгддэг тулхтай төрийн зүтгэлтэн Агданбуугийн Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат сумын Маалийн ам хэмээх газар төржээ. Тэрбээр 1928 оны хоёрдугаар сарын 21-ээс 1930 оны дөрөвдүгээр сарын 27 хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд, 1934 оны долдугаар сарын 2-оос 1936 оны гуравдугаар сарын 22 хүртэл Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны гуравдугаар сарын 22-оос 1939 оны гуравдугаар сарын 7-ны хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны гуравдугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж, 1941 оны долдугаар сарын 10-нд Москва хот орчим цаазаар авахуулжээ. Түүний шарил өнөөг хүртэл олдоогүй бөгөөд энэхүү уран бүтээл нь Хөх Монголын төрийн бэрс А.Амарт зориулсан гэрэлт хөшөө юм.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно

08/09/2026
Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Александринскийн театрт амиллаа

06/09/2026
Театр Урлаг

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.