Зохиогч: Урлаг

Бөөрөнхий малгай хазгайдуулан тавьж, нүүрэндээ үл мэдэх инээмсэглэл тодруулах түүнийг харахад нэг л танил. Хэдийгээр 30 гаруй жил өнгөрсөн ч дугуй малгай, нүднийх нь харц төдийлөн өөрчлөгдөөгүй байв. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн долдугаар ангийн хүүтэй уулзахаар цаг болзлоо. Тэр бол “Зуслангийн найзууд” киноны атаман Чинбат буюу хурандаа Г.Мөнхдөл юм. Түүнийг “Дэлгэцийн танил” буландаа урьчихаад өнөөх атаман төрх, томоогүй дүрээр нь төсөөлж суулаа. Зуслангийн атаман маань хэдийнэ 40 насны босго алхсан ч киноныхоо тухай ярихдаа нүд нь сэргэж, тухайн үеийн үйл явдлыг өчигдөрхөн юм шиг тод санаж, дүрслэн ярьж байгаа нь яг л бяцхан жаал шиг хөөрнө.

Read More

Угаалгын машин нь нян бактер үржих нэн таатай орчин болохыг та мэдэх үү? Учир нь угаалгын машинд бохир хувцас, ор дэрний даавуу зэрэг зүйлсийг угаахаас гадна угаалга хийсний дараа дулаан, чийгтэй орчин бүрддэг юм. Иймд нян бактер үржих нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүднээс угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байх нь маш чухал.

Read More

Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих зорилготой Монголын Сайтын Холбоо нь хоёр жилд нэг удаа “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу зах зээлд тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Read More

Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, “Өлзий Сэрээтэр” сангаас “Ө.Сэрээтэр 100” Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд монголын Филателчдын тив, дэлхийн үзэсгэлэнгээс медал хүртсэн шилдэг бүтээлүүд тавигдах юм. Үзэсгэлэн Үндэсний түүхийн мүзейд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Read More