Зохиогч: Урлаг

Энэ сарын 24 нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох “Snow melody” тоглолтонд ирсэн үзэгчдээс азтан шалгаруулж улсын филармонийн 2016 оны үзвэрийг хагас, бүтэн жилийн хугацаанд үнэгүй үзэх эрхийн бичгээр шагнах болон олон сюрпризүүд хүлээж байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.

Read More

Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй “CASTLE” клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.

Read More

Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн олон улсыэн тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болсонтой холбогдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг гардуулан өглөө.

Read More

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Байгалийн шалгаралын онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Read More

Ес эхэллээ. Есөн есийн наян нэг хоногийн хүйтэн өнөөдрөөс эхэлж дүн өвөл оргил үедээ ирсэн ч хоногоос хоногт хором хормоор өдөр уртасна гэсэн гэгээн бодол сэтгэлд гэрэл гийлгэнэ.

Есөн есийг гурав гурваар нь балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн хуваадаг. Өнөөдөр балчир гурван есийн эхний өдөр. Ная хоногийн дараа хаврын урь унана.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 12. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More