Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон Улсад тоглоно
Театр

“Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон Улсад тоглоно

Урлаг Урлаг29/11/2024Шинэчлэгдсэн:29/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Б.Лхагвасүрэнгийн зохиол “Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг “Tremendous Entertainment” компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур аравдугаар сарын 10-20-нд Токио хотод, аравдугаар сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна.

Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ.

Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсероор Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсероор “Tremendous Entertainment” компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж.

Мөн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрүүлэх ажил эхэлсэн байна.

“Монгол хаан” жүжгийг 2023 онд Лондон хотын “Колизиум” театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд толилуулсан бол энэ онд Сингапурын “Марина Бэй Сэндс” театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Кино Урлаг

Ишдоржийн Одончимэг Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

08/07/2026

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.