Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Бурханы шашны “Гандантэгчинлэн” төв, эртний түүхт “Эрдэнэ зуу” хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран нийгмийн зорилготой “Хайрлацгаая!” сэдэвт видео рекламны уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд бүх телевиз, студи продакшны уран бүтээлчдээс гадна хувь хүмүүс ч бүтээлээ чөлөөтэй ирүүлж болно.
Зохиогч: Урлаг
“ГЭГЭЭН ЭГШИН” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татах гэж байна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ. Уг үзэсгэлэнгээрээ залуу уран бүтээлч маань Тусгай хамгаалалтай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хирнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг мөн хүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгожээ. Түүний авсан олон мянган зурган дунд Төрийн тахилгат хайрханаас эхлээд, дөнгөж төрсөн нялх амьтдын өхөөрдөм зураг байх бөгөөд зургаар дамжуулан хүн бүрт эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлэх, гайхамшигтай, онгон байгалийн бүрэлдэхүүн болох газар ус, уул нуруу, ан амьтан жигүүртэн шувуудыг нүдээр үзэж, сэтгэлийн таашаал авах боломжгүй хүмүүст тэр бүхнийг мэдрүүлэх, хүүхэд залуучуудад эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд үзэсгэлэнгийн зорилго оршино.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 01. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 21. Ангараг гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хон
Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
2015 оны 11 дүгээр сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Жүжигчин А.Гэрэлцэцэгийг секси төрхтэй хэмээн олон тодотгодог. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийгөө эрэгтэйлэг хэмээн нэгэн нэвтрүүлэгт орж байх үеэрээ онцолсон.
“T.I” хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ “Хүсэл биелнэ” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Тусгаар тогтнолын ордон”-д 12 дугаар сарын 2-нд болох тоглолтод та бидний сайн мэдэх “Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, “Аж богдын харуул” зэрэг олон сайхан дуу эгшиглэх юм. Дуучин Мөөжиг хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна.
Жүжигчин З.Онон Шинэ цагийн “Хоролмаа” гэдгээрээ олны танил болсон. Ийнхүү нэрлэхийн учир нь “Учиртай гурван толгой” кинонд тоглосон юм.
Түүний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн бөгөөд тэрбээр “Голомт” цогцолбор сургуулийг 2005 онд төгсчээ. Багаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн нь дэндсэн хүүхэд байсан болохоор урлагийн хүн болсон аж.