Зохиогч: Урлаг

Урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх, тэсрэлтийг хийхээр чадварлаг жүжигчин бүсгүйчүүд болох Д.Оюунтуул, А.Туяа нар нэгджээ.Тэд хамтдаа Т&Т продакшинийг байгуулан уран бүтээлдээ аль хэдийнээ орсон байна. Нэгэн цагт “Шинэ үе” хамтлагийн нүүр царай болж байсан Туул, халуухан бүсгүй Туяаг хамтрагчаараа сонгосон нь учиртай биз ээ. Эрч хүчээр дүүрэн ихийг хийх хүсэл мөрөөдөл нь оргилж буй шинэхэн хамтлагтаа урлагийн өндөр амжилтыг хүсэж ямар уран бүтээлээр тэсрэлт хийхийг нь харах үлдлээ.

Read More

Британийн алдарт дуучин Адель шинэ бие хамгаалагчтай болжээ. Хаа ч цуг явах халуухан бие хамгаалагчийг нь Peter Van der Veen гэдэг бөгөөд олны анхаарлыг төвд байх болжээ. Тэрээр дуучин Аделиас өмнө Lady Gaga, Iggy Azalea зэрэг одуудын бие хамгаалагчаар ажиллаж байсан ажээ. Тэрээр 2005 оны Европын бодибилдингийн аварга болж байжээ. Ингээд Аделийн шинэхэн, халуухан бие хамгаалагчийн зургийг хүргэж байна.

Read More

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна.

Read More

“Миний ах атаман”, “Хар сувдны нууц”,”Том толгойтны романс”,”Аз жаргалын шок” гээд нэгэн үеийн хэсэг залуус үнэндээ орчин цагийн кино урлагийн тодхон төлөөлөл болон гялалзаж байна.Ёстой л нэг чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн шиг л хийсэн кино бүр нь амжилт дагуулсаар.Энэ хүчирхэг багийн шинэ үе болох уран бүтээлч залуус “Хүсэл” нэртэй бас нэгэн киногоо үзэгчдийн шүүлтүүрт тавихад бэлэн болжээ.

Read More

Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 11-ний өдрүүдэд уран зургийн Лилиум Арт галерейд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт 2015 оны 11-р сарын 27-ны 19:00 цагт тус галерейд болно.

Read More

Хүн амьдралаа зохицуулкуугээр, ухаан гаргаж суркуугээр ер нь яаж ямар балдуушныхаа бийзнэсээ ярихав дээ. Хээ цэс, үхсэн бааас!!! Өө уучлаарай. Хүн ийм муухай харааж болдгүүм шүү л гэж үзүүлжаагаан шүү. За ингээд холын бодол гэж юу болох тухайд хэдүүлээ хэсэг зуур үзээд алды даа.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 20. Сумъяа гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Read More