Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.
Зохиогч: Урлаг
Удахгүй хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болох гэж байгаа билээ. Энэ цаг мөчид монголын урлагийнхан шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн олон сайхан уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэдэг. Энэ жилийн хувьд хараахан шинэ жилийн холбогдолтой дуунууд мэндлээгүй байсан бөгөөд анхдагч болж УДЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, дуучин Э.Адъяасүрэн нар алдарт “La Traviata- Brindisi” буюу “Хундаганы дуу”-г маш гайхалтайгаар амилуулж үзэгч сонсогчидод хүргэж эхэлжээ.
Төв аймгийн Эрдэнэ суманд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын гэрээг дүгнэж, газрын төлбөр, суурь үнийн тооцоо хийж, цахим програм-д шивж байгаа тул холбогдох бичиг баримттайгаа Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор ирнэ үү.
“ДОЗ” энтертайментийн бүтээл болох “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Энэтхэгийн Дэли хотын “Нойда” олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн /найруулагч Ш.Доржсүрэн/ “Элэг нэгтэн” (МУСК) шагнал авлаа. “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол жинхэн бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай” гэсэн байна.
Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчооны гишүүдэд зовлон бэрхшээлээ тоочиж, тусламж гуйж. Зузаан цасан хунгарт бэлчээр битүү дарагдаж, зам харгуй боогдсон тухай мэдээлэлд Цэдэнбал даргын сэтгэл тавгүйтжээ. “Аюулаас хамгаалах фонд” хэмээх сүржин нэртэй хурааж хумьсан хадлан тэжээлийн нөөцөө бэлчээрт гарч чадахаа больсон бүх малдаа хэрэв тавьж өгвөл ганц хоногт дуусах ажээ. Арчаагүй дарга нараа хараад Цэдэнбал бухимдаж,
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 12. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 1 цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Завханы нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Хумсаа олон төрлөөр будаж сурцгаая /Видео/
