Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 13. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй, хөх луу өдөр.
Зохиогч: Урлаг
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, Монгол Алтайн нуруугаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
“Монгол Let me in- 2” шоуны ялагчдын шинэ төрх /Нэвтрүүлэг/
Би 3 удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Тиймээс уншигч охид, бүсгүйчүүдтэйгээ үс уналтыг зогсоосон энэ аргын талаар хуваалцъя.
Польшийн дуучин бүсгүй Анна Герман “Жонон хонгор” дууг 1977 онд дуулж байжээ. Тухайн үеийн бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Цаг агаарын хөөрхөн 20 хөтлөгч /Фото/
Тошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад алга болж өгнө. Гэлээ ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдшийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.
1990-ээд оны үед “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”-гээр нэг бус удаа тодорч байсан загвар өмсөгч, фото модель Синди Крауфорд одоо ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд энд тэндхийн арга хэмжээнд уригдсаар явна. Тэгвэл 1995 оны “Форбес”-ийн мэдээллээр “Дэлхийн хамгийн өндөр орлоготой модель”-оор шалгарч явсан тэрбээр одоо өөрийн охин 14 настай Кайаг модельд бэлтгэж эхэлжээ. Хаа ч явсан охиноо дагуулж явах болсон тэрбээр ийнхүү охины ирээдүйг засч байгаа гэлтэй. Дөнгөж 14 настай Кайа охин 175 см өндөр ээжээсээ дутахааргүй өндөр байгаа биз.