Зохиогч: Урлаг

1990-ээд оны үед “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”-гээр нэг бус удаа тодорч байсан загвар өмсөгч, фото модель Синди Крауфорд одоо ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд энд тэндхийн арга хэмжээнд уригдсаар явна. Тэгвэл 1995 оны “Форбес”-ийн мэдээллээр “Дэлхийн хамгийн өндөр орлоготой модель”-оор шалгарч явсан тэрбээр одоо өөрийн охин 14 настай Кайаг модельд бэлтгэж эхэлжээ. Хаа ч явсан охиноо дагуулж явах болсон тэрбээр ийнхүү охины ирээдүйг засч байгаа гэлтэй. Дөнгөж 14 настай Кайа охин 175 см өндөр ээжээсээ дутахааргүй өндөр байгаа биз.

Read More

Ахлах сургуулийн хүүхдүүдэд нэг нэгнээ шохоорхох, анхны хайрын романс үүсгэх, охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл тэмүүлэл гээд ар араасаа урган гарах асуудлуудтай тулгардаг билээ. Хөгжилтэй, гунигтай адал явдалд хүссэн хүсээгүй өөрсдийгөө оруулчихдаг өсвөр насныхны амьдрал томчуудаас шууд хамааралтай байдаг. Тэгвэл яг ийм үйл явдал Дөлгөөнөө гэх охинд сайн болсон нэгэн хөвгүүнд тохиолдоно. Тэрбээр сайн болсноо илэрхийлж чадахгүй найзаасаа дэмжлэг хүсч олон ажиллагаа төлөвлөгөө зохионо. Харин Дөлгөөнөө өөрийгөө хүүд ойлгуулж чадах болов уу? Амьдрал баялаг учраас ахин асуудал үүсэх болов уу? Чухам ямар асуудалтай тулгардаг болохыг уг киноны үйл явдлаас үзэж ойлгоорой.

Read More

Монгол Улсын Филармони 4-р улирлын уран бүтээлүүдээ “Сонгодог хөгжим” төслийн дор дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдийн бүтээлүүдийг хүргэж ард иргэдийнхээ хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулан амжилттай тоглолтуудаа тоглосоор байна.

Read More

“U” фильмийн гурав дахь уран бүтээл “Single ladies 2”романтик, инээдмийн кино нээлтээ хийгээд сар гаруй боллоо. Өдөр бүр л танхим дүүрэн үзэгчтэй байгаа тус кино ашиг орлогоороо тэргүүлж байсан кинонуудыг ардаа орхиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн Монголын киноны салбарын хамгийн их мөнгийг Г.Ундармаа халаасална гэсэн үг.

Read More

Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.

Read More