Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 25. Сугар гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй,улаан нохой өдөр.
Зохиогч: Урлаг
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
В.А.Моцартын бүтээлүүдийн дууны хэлбэл¬зэл нь хүчилтөрөгчийг нэмэгдүүлснээр бохир цэвэрлэгч бичил биетүүдийг идэвхжүүлдэг болохыг туршилтаар баталлаа гэж Австрийн хог хаягдал боловсруулах нэгэн үйлдвэрийн хамт олон мэдээлэв. Германы Треунбритзэн хотын бохир цэвэрлэх үйлдвэрт хоёр сарын турш Моцартын бүтээлийг ашиглан эл мэдээллийг туршиж, мөн баталсан байна. Дэлхийн сонгодог зохиолууд хэчнээн гай¬халтай болох тухай өмнө нь олон туршилт хийж байсныг уншигч та санаж буй за. Усны бүтцийг өөрчилж, “уурлуулж”, “инээлгэж” чадсан хөгжмийн увдис энэ удаа угааж, цэвэрлээд ч арилахгүй нянгийн бүтцэд нөлөөлдөг болох нь батлагдлаа. “Одоо хөгжим сонсоод л эрчим хүч, мөнгө хэмнэх боломжтой болсон” гэж тус үйлдвэрийнхэн ярьсан байна.
Кино сонирхогчдыг шуугиулсан “Моцартын эгч” кино гарсан батийм алдарттай болоогүй ч жинхэнэ урлагийн бүтээл, сэдэв нь маш сонин байсан гэнэ. В. А. Моцарт маш авьяаслаг эгчтэй байсан. Аав нь 16-тай эгчийнх нь зохиосон симфонийг 6 настай Вольфгангийнх гээд анх алдарт гаргачихсан. Дараа нь охиноо сүмд суулгахаар явуулсан тухай энэ кинонд гардаг гэж байгаа юм. Агуу хүмүүсийн цаана аймшигт нууц байх тохиолдол олон байх юм даа. Ингэж дүүгийн алдар цуугийн төлөө эгчийнх нь амьдрал золиос болсон тухай бүдэг бадаг баримт байдаг бололтой.
Жаргал охин зургийн хэрэгсэлтэй цүнхээ дааж ядан ангидаа орж ирэв. Багаасаа л зураач болно гэж хатуу шийдсэн авьяаслаг охинд багшийн даалгасныг зурах тийм ч хэцүү байсангүй. Саяхнаас тэдний сургуульд багшлах болсон дунд эргэм насны эр Гэрэлсүхийг олон улсад үзэсгэлэнгээ гаргасан сайн зураач гэдгийг бүгд мэднэ.
Хүн бүр өөр, өөр бие галбиртай. Урт богино, өргөн бүдүүн гээд олон янз. Галбиртаа тохируулан гоёлын даашинз зөв сонгох зөвлөмжийг хүргэе.
МУГЖ Дуучин Т.Ариунаа нүүр номын хуудсаараа дамжуулан фээсбүүкийн найзууддаа зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Зөв дадал хуримтлуулах нь оюун санааны болон биеийн сахилга батыг бий болгон төлөвшүүлдэг. Шинэ сарын шинэ долоон хоногийн мэндийг та бүхэндээ хүргэе ээ. Багшаасаа мэдэж авсан дараах зүйлсийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцъя” хэмээн
1. Хүлцэнгүй номхон байснаар үйлийн үрийн бузар арилдаг.
2. Сайн сайхан зүйлд дагаж баяссанаар атаархлын бузар арилдаг.
Дэлхийн кино урлагийн хамгийн алдартай хос салахад ганц хуруу дутуу үлдсэн тухай Америкийн хэвлэл, цахим ертөнцөд ид шуугиж байна. Анжелина Жоли нөхрөө өөр эмэгтэйд татагдсан гэдгийг баримттай олж мэдсэн агаад энэ удаагийн урвалт тэдний гэр бүлийг сүйрүүлж мэдэхээр аюултай аж. “In touсh” сайтын мэдээлснээр Бред эхнэрийнхээ байнгийн эрүүл мэндийн асуудал, үүнээс үүдсэн олон аашийг нь цаашдаа тэсвэрлэж чадахаа нэгэнт больжээ.
Өнгөрсөн жилийн 11 сарын 28, 29-ны өдрүүдэд өөрийн анхны бие даасан тоглолтоо хийж байсан Улсын филармоны гоцлол дуучин Насанбуян нь энэ сарын 28 нд Blue sky tower -ийн “Vegas club”-д өөрийн ковер концертоо хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.
У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж байхгүй билээ.
Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан.
