40-өөд жилийн тэртээ Өвөрмонголоос Армонгол руу аавтайгаа цагаачилж ирсэн жаахан охин “ Би монгол хүн” бүтээлийн гол дүр байлаа. Эдүүгээ 40 жилийн турш харь нутгийн хүн гэж хүн амын тооноос хасагдаж, төрийн түшээдээ сонгох эрхээ хязгаарлуулж явсан нэгэн эмэгтэй Би Монгол хүн шүү хувь заяагаар олгогдсон энэ л нутаг миний эх орон гэж хүссээр ирсэн.
Зохиогч: Урлаг
Үндэсний өгөх өдрийн хүрээнд “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ынхан Тархины сааны холбоо, Сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төвтэй хамтран “Энэ Бол Би” нэртэй үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 24. Бархасвадь гараг. Их морь одтой, 1 цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Гурван сартай нярайн гэрэл зургийг авахаар камерын хурц гэрэл гялбуулснаас хараагүй болсон харамсалтай явдал Хятадад гарчээ. Хүүхдийг эргэж ирсэн ээж аавынх нь найзууд зургийг хэтэрхий ойроос авахдаа гэрлийг нь унтраахаа мартсан нь нүдэнд нь эмчилж болохооргүй гэмтэл учруулсан байна. Зураг авсны дараа хүүхдийн нүдэнд өөрчлөлт өгсөн нь мэдэгдсэн тул эмчид хандтал нүдний гэрлийн туяаг төвлөрүүлдэг хэсэг нь гэмтсэнээс баруун нүд бүрмөсөн хараагүй болж, зүүн нүднийх муудсан болохыг тогтоожээ.
Tempo – “Үглээчин” /New video/
Монголын рок поп хөгжмийн урлагт өөрийн авъяас билиг, амьдрал уран бүтээлээ зориулан 20 гаруй жил зүтгэсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуны анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо түмэн олондоо хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсэрээр ажилласаар байгаа тэрээр энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо 11-р сарын 13,14-нд хийхээр болсон байна.
