Зохиогч: Урлаг

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн энэ жил нэрээ “My Voice” б​олгон өөрчилж шинэлэг төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Олон авьяаслаг дуучид төрөн гардаг уг шоуны оролцогч нар дуучин мэргэжлийг эс сонгосон байдаг. Тэгвэл энэ удаад хууль мэргэжилтэй Б.Уранчимэг дуулах авьяас бий гэдгээ харууллаа.

Read More

“My Voice”шоунд оролцогч нарын дундаас хамгийн азтай хэмээн олны нууцхан атаархлыг төрүүлээд авсан Э.Бат-Оргилын дууг энэ удаад онцолж байна.

Тус шоу нь өмнө нь “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” нэртэйгээр зохион байгуулагдаж байсныг уншигч та мэдэж байгаа билээ. Ингээд шүүгч Чинбаатай хоршсон түүний хэр дуулсныг хамтдаа сонирхоё.

Read More

Дуучин Рианна дотны найз болох загвар өмсөгч Кара Делевиний хамтаар “Valerian and the City of a Thousand Planets” гэх дэлгэцийн шинэ уран бүтээлд тоглохоор болжээ. Уг кино ирэх 2017 оны долдугаар сарын 21-нд францад нээлтээ хийхээр төлөвлөгдөөд буй юм байна. Энэ киног францын комик зохиолч Фиерре Кристин, Жан Клод Мекиерс нарын зохиолоос сэдэвлэн бүтээх гэнэ. Киноны найруулагчаар Люк Бессон ажиллах бөгөөд тэрбээр өөрийн инстаграмм хуудастаа “Рианна “Valerian”-д тоглохоор болсон. Кино дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж байна” гэж нийтэлсэн байжээ. Энэ кинонд дуучин бүсгүйн дотны найз Карагаас гадна Дейн Дехаан, Клайв Оуэн нар тоглох юм байна. Киноны зураг авалт ирэх жилийн нэгдүгээр сард Францад эхлэх аж.

Read More