10.23-10.28-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдсан “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадамд манай улсын тамирчид амжилттай оролцож нийт есөн номинацаас зургаад нь алтан цомыг хүртэж бахдам ажилтыг үзүүллээ. 1. Шилдгийн шилдэг Гранпри шагнал
Хөг. Ж.Мэнд-Амар
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 21. Ангараг гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Завханы хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагддаг болоод 6 дахь жилтэйгээ золгож буй. Таван форумын ард гарсан хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарынхан энэ жилийн форумаа оносон зорилттой, чиглэсэн алсын хараатай, хийх ажил тодорхой, хэлцэх зүйл ихтэй өнгөрүүллээ. Хятад улсад болсон энэ удаагийн форумын гол сэдэв нь “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридор байсныг хуралд оролцсон сэтгүүлчид өмнө нь нэлээд бичиж дурдсан билээ.
Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчоор шалгарч урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Түүнийг хаана ч, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг шулуухан зантай гэдэг.
“Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байсан дуучин Т.Цогсогмаа шинэ уран бүтээлээ дэлгэхээр зэхжээ. Түүний хувьд багаасаа Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд хичээллэсэн туршлагатай уран бүтээлч юм.
Эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудлыг төдийлөн хөнддөггүй шүү дээ. Түүнчлэн манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлэг тоотой хэдхэн байдаг хэдий ч эрчүүд тэр бүр үзүүлээд байдаггүй байна. Ер нь эрэгтэй хүмүүс сардаа биш юмаа гэхэд жилдээ нэг удаа үзлэг шинжилгээ хийлгэж байх ёстой ажээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 1 жил болж байгаа “Бум энэрэл эмнэлэг” дараахи үзлэг шинжилгээнүүдийг байнга авч эмчилгээг хийж өгдөг байна.
