Зохиогч: Урлаг

Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай өнөөдөр гайхалтай төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 21. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 4 ногоон мэнгэтэй, хар морь өдөр.

Read More

2015 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Read More

Бидний бодол санаа, далдын хүч зэрэг нь бидний амьдрал, эргэн тойрны зүйлст нөлөөлдөг талаар сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон. “Нууц”, “Зөн билгийн тулаан” зэрэг кино, нэвтрүүлэг ном зэрэгт үүний талаар харуулах болсон. Тэгвэл шинжлэх ухаан энэ талаар юу гэж үздэг бол?

Read More

Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандоржын анхны бие даасан тоглолт өчигдөр монгол бөхийн өргөөнөө боллоо. Тэрбээр “Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Эхийн сэтгэл”, “Алтанхан говь минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа авъяаслаг хөдөлмөрч, залуу билээ. Тиймдээ ч түүний тоглолт ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өгүүлсэн болохоор бөхийн өргөөний сандал хүрэлцэхгүй, дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн их алга ташилтын амттай, үзэгч түмнээ уяраасан сайхан тоглолт болж чадлаа.

Read More

Halloween – ийн баярыг тохиолдуулан алдартнуудын шилдэг 100 Halloween хувцаслалтыг толилуулж байна. Halloween болон Carnival хувцас бүр дурсамжтай байх ёстой. Шулам, зомби, цус сорогч, гэх мэт. Гэвч, уламжлалт хувцаслалтаас гадна олон хүн бас өөр өөр зуунд амьдарч ирсэн түүхэн хүмүүсыг дуурайн хувцаслажээ. Мөн янз бүрийн амьтад, шавьж, үлгэрийн баатруудын дүрд хувирсныг доорх зургуудаас үзэж сонирхоорой.

Read More