Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар”-ын шагналд шинэ номинацыг нэмж оруулснаа танилцуулжээ. Тодруулбал, энэхүү нэр хүндтэй шагналыг каскадёрууд буюу киноны эрсдэлтэй үзэгдлүүдэд жүжигчдийг орлон тоглогчид хүртэх юм. Номинацыг “Achievement in Stunt Design” гэж нэрлэжээ. “Кино урлаг үүссэн цагаас хойш хүнд эрсдэлтэй үзэгдлүүдийг найруулах нь кино бүтээлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн” хэмээн Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, Академийн ерөнхийлөгч Жанет Янг нар мэдэгдсэн байна. Энэ төрлийн анхны шагналыг 2028 онд буюу “Оскар”-ын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолын үеэр гардуулах бол шагналд нэр дэвших болзол болон санал хураалтын журмыг 2027 онд зарлах ажээ.
Зохиогч: Урлаг
1960-аад оны поп хөгжмийн бэлгэ тэмдэг, алдарт “The Ronettes” хамтлагийн гоцлол дуучин Ронни Спекторын түүхээс сэдэвлэсэн кино хийхээр болсон тухай “A24” кино компани мэдээлж байсан. Тэгвэл тус бүтээлд жүжигчин Зендая гол дүр буюу дуучин Ронни Спекторын дүрийг бүтээхээр болсон байна. Харин найруулагчийн үүргийг “Aften Sun”, “Moonlight” зэрэг бүтээлүүдээрээ алдартай Барри Женкинс гүйцэтгэхээр болжээ. Сонирхуулахад, дуучин Ронни Спектор өөд болохынхоо өмнө буюу 2022 онд өөрийнхөө дүрд жүжигчин Зендаяг тоглуулах хүсэлт тавьж байжээ. Иймд олон нийт Зендаяг дуучин Ронни Спекторын дүрд төгс тохирох нэгэн хэмээн тодорхойлоод байна. Киноны үйл явдалд “The Ronettes” хамтлаг хэрхэн үүсэж байсан талаар, мөн Ронни Спекторын хайр дурлал, карьер,…
Өмнөд Солонгосын дуу зохиогч, реппер, “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. “Microsoft Azure OpenAI”-ийн “Sora” сервис, “Galaxy Corporation” компани, шинэ технологийн “KAIST” хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрбээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм. Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн “The Beatles” хамтлагийн дууг сансарт “явуулаад” байсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм. G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл…
Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. Уг үйл явдлаас хойш тус брэндийн хувь заяа цааш хэний гарт очих нь загварын салбарынхны анхааралын төвд ороод байсан юм. 1978 онд дизайнер Жианни Версаче анх “Versace” брэндийг үүсгэн байгуулж, дүү Донателлатайгаа хамтран удирдаж байсан. Гэвч 1997 онд Жианни Версаче цуврал алуурчны гарт амиа алдсанаас хойш Донателла Версаче компаниа гардан удирдаж байв. Донателла бүтээлч захирлын суудлаасаа буухын өмнөх хамгийн сүүлчийн загваруудаа энэ оны хоёрдугаар сард Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулсан. Тус брэндийн бүтээлч захирлын албыг Донателлагийн дараа “Miu Miu” брэндийн Дарио Витале хүлээж аваад байсан…
Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монголын өв соёл” музейн сан хөмрөгөөс Өндөр Гэгээн Занабазарын оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгалууд, Жанлав Цогзол судрын хувилбарууд, хөрөг зургууд, эд зүйлс, Бурханы шашны холбогдолтой дурсгалуудыг багтаасан мянга орчим биет үзмэрүүдийг, Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд соёлт үзэгч судлаачид, уран бүтээлчдэдээ дэлгэн толилуулж байна. Тус үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ивээлээр гаргаж судалгааны эргэлтэд оруулж цаашид ном болгон хэвлэх юм. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь Бурхан шашны олон төрөл зүйлийг хамаарахын зэрэгцээ…
“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн дөрөв дэх удаагийн наадам энэ сарын 14-20-нд болно. Энэ удаагийн наадмын зорилго нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг орчин үеийн бүжгийн төрлөөр баяжуулах, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Наадмын хүрээнд И.Ф.Стравинскийн “Ариун хавар” балетыг бүжиг дэглээч Б.Одбаяр “Улаанбаатар” театрын бүжигчидтэй хамтран орчин үеийн тавилтаар дэглэж, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, удирдаач Б.Эрхэмбаяр удирдана. Мөн ХБНГУ-ын бүжиг дэглээч Фабиан Коннын “Тойрог зам” орчин үеийн бүжгийг УДБЭТ-ын балетын жүжигчидтэй хамтран дэглэх юм. Энэхүү бүтээлүүд нь монголын орчин үеийн бүжгийн урын санг баяжуулж буйгаараа онцлогтой. Наадмын хөтөлбөрт мэргэжлийн бүжигчдэд зориулсан сургалт, мастер класс…
“Жийж” продакшны бүтээл “Цөвүүн цаг” түүхэн уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш шуугиан дэгдээж, үзэгчдийг байлдан дагуулж, өчигдөр /2025.04.10/-ийн байдлаар 161,038 үзэгчдэд кинотеатраар хүрээд байна. Харин энэ удаа тус уран бүтээлийн гол дүр болох Цэнд бүсгүйн дүрд тоглосон залуу жүжигчин М.Булганчимэгийг онцолъё. М.Булганчимэг Ховд аймагт төрж, өсжээ. Ахлах сургуулиа Ховд аймгийн “Прогресс” сургуулийг төгссөн бөгөөд өдгөө СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан аж. Ардын жүжигчин С.Сарантуяагийн шавь. “Цөвүүн цаг” уран сайхны кино нь түүний тоглосон анхны уран бүтээл бөгөөд эл кинонд тоглох саналыг багшаасаа авсан байна. Дэлгэцийн уран бүтээлийн анхны гараагаа ийнхүү амжилттай тавьсан түүний гоо үзэсгэлэн, авьяас чадварыг…
Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Э.Сонинтогос тэтгэвэртээ гарч, ийн түүнийг томилсон байна. Ч.Бат-Эрдэнийн хувьд урлагийн карьераасаа хэсэг хугацаанд завсарлага авч, Ирланд улсад урлагийн менежмент чиглэлээр суралцжээ. 2021 онд МУЭИС-д докторын зэрэг хамгаалсан тэрбээр СУИС-д 2014-2017 онд СУИС-ийн Дэд захирлаар ажилласан. Үүний дараа буюу 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, 2019 оноос хойш нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод хөөмийн уралдаан болжээ. Уг уралдаанд Минзү их сургуулийн оюутан, н.Анхбаяр түрүүлсэн байна. Тэрбээр “China Daily” сонинд ярилцлага өгөхдөө “Уртын дуучин болно” гэжээ. Тус уралдаанд Өвөр Монголын Шилийн гол аймаг, ОХУ-ын Тувагийн ардын урлагийн өв тээгч залуус, хөөмий сонирхогч хятад хүмүүс ч оролцсон байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ой тохиолоо. Энэ хүрээнд Монголын театрын музей, Улсын драмын эрдмийн театр болон Ц.Гантөмөр агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, “Жүжигчний ном”-ыг олны хүртээл болгожээ. Үзэсгэлэнд Монголын театрын музейд хадгалж буй 40 гаруй фото болон уран зураг, сонин, одон медаль, үнэмлэх, хувцас, хөөрөг, аяга зэрэг эд зүйлсийг дэглэн үзүүлж байна. Эрдэм шинжилгээний хурлын үеэр СУИС-ийн ТУС-ийн захирал Д.Даваасүрэн хэлэхдээ, “Ц.Гантөмөр багшийнхаа тайз, дэлгэц, радиод хийж бүтээсэн ажлыг ярих болсондоо баяртай байна. Энэхүү хурал нь Ц.Гантөмөр гэдэг хүнийг нээж судалбал юунд анхаарал хандуулах ёстойг хойч үеийнхэндээ…
