Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 588-хан метрийн зайд орших “Их хүрээ” резиденс сүндэрлэж байна. Энэхүү резиденс төсөл 2027 оны IV улиралд ашиглалтад орох бөгөөд Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм. “Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар баригдах бөгөөд 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ төвлөрч оршин суугчдын бүхий л тав тухыг эрхэмлэжээ. Бас нэгэн онцлог давуу тал нь барилгын 4-16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээсэн орчин үеийн фасад, дөрвөн улирлын турш тайван амар…
