Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Алдарт “Limp Bizkit” хамтлагийн аргил гитарчин Сэм Риверс 48 насандаа таалал төгслөө
Дуу хөгжим

Алдарт “Limp Bizkit” хамтлагийн аргил гитарчин Сэм Риверс 48 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг20/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын алдарт nu-metal “Limp Bizkit” хамтлагийн аргил гитарчин Сэм Риверс 48 насандаа таалал төгссөнийг хамтлагийнхан нь өнгөрсөн ням гараг /2025.10.19/-т мэдэгдлээ.

“Limp Bizkit” хамтлагийнхан сошиал сүлжээндээ дараах мэдэгдлийг нийтэлсэн байна. Үүнд, “Өнөөдөр бид ах, хамтлагийн гишүүн, зүрхний цохилтоо алдлаа” гэсэн байна.

Үргэлжлүүлэн “Сэм Риверс бол зүгээр нэг бэйс хөгжимчин байгаагүй. Тэр бол цэвэр ид шид байсан. Тэр бол бүх дууны цохилт, эмх замбараагүй байдлын дунд орших амгалан, хөгжмийн маань сүнс байлаа. Хамт тоглосон эхний мөчөөс л Сэм дахин давтагдашгүй гэрэл, хэмнэлийг бидэнд авчирсан. Түүний авьяас шавхагдашгүй, оршихуй нь мартагдашгүй, зүрх нь асар уудам байсан” гэжээ.

Хамтлагийнхан мэдэгдлийнхээ төгсгөлд “Амар амгалан нойрсоорой, ах минь. Чиний хөгжим хэзээ ч зогсохгүй” хэмээсэн байна.

“Limp Bizkit” нь 1994 онд Флоридагийн Жэксонвилл хотод байгуулагдаж, 1990-ээд оны сүүлээр металл, хип-хоп, панк урсгалыг хослуулсан өвөрмөц хүнд хэмнэлтэй дуу хөгжмөөрөө алдаршсан хамтлаг юм. Тэд “Significant Other” (1999) болон “Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water” (2000) цомгуудаараа асар их амжилтад хүрч, АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифт MTV VMAs-ын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн панелистаар оролцоно

29/09/2026

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

“Нюанс” хамтлаг 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.