Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Б.Мягмарсүрэн Францын түүхэн сүмд тоглолт хийнэ
Дуу хөгжим

Дуучин Б.Мягмарсүрэн Францын түүхэн сүмд тоглолт хийнэ

Урлаг Урлаг26/11/2026Шинэчлэгдсэн:26/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Цахилах гөрөөс”, “Сайхан чамдаа”, “Баярлалаа”, “Рондо”, “Гэгээн хүсэл”, “Нандин хайр” зэрэг уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдын танил болсон уран бүтээлч Б.Мягмарсүрэн өдгөө Франц Улсад ажиллаж, амьдарч буй.

Тэгвэл тэрбээр ирэх арванхоёрдугаар сард “Musiques Traditionnelles de Mongolie” нэртэй тоглолтын Францад толилуулах гэж байна. Эл тоглолтыг Францын хойд хэсэгт орших Пас-де-Кале мужийн Вирвинь (Wirwignes) тосгоны түүхэн сүмд ятгачин П.Баттунгалаг, морин хуурч, хөөмийч Я.Нэмэхбаяр нартай хамтран хүргэхээрээ онцлог аж.

Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа “Энэ удаагийн тоглолт нь Монголын соёл, уламжлалыг Францын олон нийтэд улам ойртуулж, хоёр орны ард түмний соёлын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ бидний хамгаалан хайрлаж буй энэхүү түүхэн сүмийн соёлын амьдралд шинэ өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголын хөгжмийн гайхамшиг Вирвиний түүхэн сүмд эгшиглэх болно.

2026 оны арванхоёрдугаар сарын 12 нд Монголын уран бүтээлчдийн тоглолт Францын эртний нэгэн сүмд тоглохоор болсон. 2023 онд Вирвинь тосгоны оршин суугчдын санаачилгаар байгуулагдсан, 1901 оны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг холбоо тус тоглолтыг зохион байгуулж байна.

Соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна сүмийн түүхийг судлах, түүхэн баримт бичиг цуглуулах, ном хэвлэл гаргах, сүмийн дурсгалт зүйлсийг сэргээн засварлахад хувь нэмэр оруулдаг юм байна. Үзэсгэлэн, концерт, хурал уулзалт зохион байгуулж, олсон орлого болон хандивыг сүмийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад зориулдаг.

Үнэхээр сүмийн аккустик гайхалтай л даа. Тэсэж ядан хүлээж байна,  сайхан сүмд дуулах аа” хэмээн нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Quincy Jones Tribute Concert” боллоо

29/11/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирсэндээ талархаж буйгаа илэрхийллээ

28/11/2026
Дуу хөгжим Урлаг

Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо Дархан хотод хийнэ

28/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мэрил Стрип, Кевин Клайн нар 40 гаруй жилийн дараа дахин дэлгэцийн бүтээлд хамтран тоглоно

29/11/2026

Марго Робби найруулагч Кристоффер Борглитой “A24”-ийн шинэ кинонд хамтран ажиллана

29/11/2026

Жон Траволта “November 1963” кинонд бүтээсэн дүрээ хараад “Бурхан минь, энэ чинь чөтгөр байна шүү дээ” хэмээн уулга алджээ

29/11/2026

“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ

29/11/2026

85 жилийн турш сураггүй байсан Литвийн түүхэн зураг хогийн савны дэргэдээс олджээ

29/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.