Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ
Кино

“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ

Урлаг Урлаг29/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Фрэнк Хербертийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн “Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх “DUNE: The Experience” нэртэй интерактив үзэсгэлэн АНУ-ын Лос-Анжелес хотод арваннэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийжээ.

“Legendary Entertainment” болон “Fever” компаниудын хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр зочид Арракис гарагийн нууцлаг ертөнцөөр аялж, киноны үйл явдлыг өөрийн биеэр мэдрэх боломжтой юм.

Үзэсгэлэнд “Dune” киноны гурван бүтээлд ашигласан 200 гаруй жинхэнэ хувцас, хэрэглэл, зэвсэг болон тайзны эдлэлүүдийг дэлгэн үзүүлжээ. Түүнчлэн Пол Атрейдесийн хаан ширээний өрөө, элсэн цөлийн аварга проекц, кино зураг авалтад ашигласан “Cicada Ornithopter” нисдэг төхөөрөмж зэрэг онцгой үзмэрүүд багтсан байна.

Мөн зочид аварга элсэн өттэй нүүр тулан уулзах, Бене Гессеритийн айдсын сорилд оролцох, нууц мессеж тайлах зэрэг интерактив хэсгүүдээр дамжуулан киноны үйл явдалд оролцож буй мэт сэтгэгдэл авах аж.

Үзэсгэлэнгийн аялал ойролцоогоор 45–60 минут үргэлжлэх бөгөөд киноны тусгай эффект, дуу чимээ, дүрслэлээр Арракис гарагийн уур амьсгалыг бүрдүүлжээ.

“DUNE: The Experience” үзэсгэлэн Лос-Анжелес хотын төвд байрлах 330 S. Alameda Street хаягт нээгдсэн бөгөөд 2027 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жесси Айзенберг найруулсан гурав дахь киногоо үзэгчдэд хүргэнэ

28/11/2026
Кино Урлаг

80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ

28/11/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ

29/11/2026

85 жилийн турш сураггүй байсан Литвийн түүхэн зураг хогийн савны дэргэдээс олджээ

29/11/2026

ФОТО: “Quincy Jones Tribute Concert” боллоо

29/11/2026

Шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” 23 дахь жилдээ болно

29/11/2026

Жесси Айзенберг найруулсан гурав дахь киногоо үзэгчдэд хүргэнэ

28/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.