Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»3000 сурагч монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтайгаа танилцах аялалд явжээ
Дотоод мэдээ

3000 сурагч монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтайгаа танилцах аялалд явжээ

Урлаг Урлаг05/05/2025Шинэчлэгдсэн:05/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, хүүхдийн эх оронч үзлийг бэхжүүлэх, Монголын уламжлалт малчин ахуй, соёлоо таних, сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн харилцааны онцлогоо ойлгох, хүүхдийн өрөвч нинжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн бямба гараг /2025.05.03/-т Төв талбайд боллоо.

“Монгол хүн” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 8-14 насны буюу 3-8 дугаар ангийн 3000 сурагч хамрагдаж, нүүдэлчин, малчин ахуйгаа таньж мэдэх аялалд гарчээ.

Хөтөлбөрийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр нээлээ.

Тэрбээр “Тусч, энэрэнгүй, боловсрол хүмүүжилтэй Монгол иргэд бидний ирээдүй. Хүүхдүүд та бүхэн бидний уламжлалт ахуйгаа таньж мэдээд, малчны хөдөлмөртэй танилцаад, таван хошуу малынхаа ашиг шимийг хэрхэн боловсруулдаг мэдлэгийг олж авах нь хамгаас үнэтэй мэдлэг шүү” гэдгийг онцолсон байна. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Монголын сурагчдын холбоо, Монгол адууны диваажин НҮТББ хамтран зохион байгуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026
Дотоод мэдээ Урлаг

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.