Тэгэхэд чи час улаан малгайтай
Тэгэхэд би чамайг холоос харсан
Дулаахан харцтай чиний хөөрхөн царайнд
Улаан малгай чинь их зохисон байж билээ, байж билээ, байж билээ Удалгүй чи тэр малгайтай
Урт гудамжны төгсгөлд надтай зөрсөн
Анхилуун үнэртэй чиний араас хараад
Ахиад таарах байх гэж өөрөөсөө асуусан асуусан, асуусан
Дахилт:
Хорвоо дэлхий дээр
Гуравхан улаан малгайт байдаг
Хонгор минь чи тэгээд би
Бас нэг нь үлгэрт байдаг юм
Орчлон хорвоо дээр
Миний ганц хайртай охин байдаг
Чи миний хайр тэгээд ч би
Чамд хайрлуулахыг хүснэ
Чам шиг би бас улаан малгайтай
Чамд таалагдах гэж тэр юм шүү
Хайр дурлал гэдэг инээдтэй санагддаг ч
Чамтай таарснаас хойш тийм биш болсон би
Насаараа би улаан малгай өмсөнө
Намайг чи нэгэн өдөр хараад
Чамайг дуурайсан алиалагч гэж бүү бодоосой
Хэрвээ тэгвэл би маш ихээр гомдоно, гомдоно, гомдоно
Дахилт:
Хорвоо дэлхий дээр
Гуравхан улаан малгайт байдаг
Хонгор минь чи тэгээд би
Бас нэг нь үлгэрт байдаг юм
Орчлон хорвоо дээр
Миний ганц хайртай охин байдаг
Чи миний хайр тэгээд ч би
Чамд хайрлуулахыг
Чамд хайрлуулахыг
Чамд хайрлуулахыг хүснэ