Холливудын одод байгалийн цэвэр гаралтай хүнс хэрэглэж, экологийн эрчим хүч хэрэглэх нь ихэсч байгаа гэнэ. Тиймээс Америкийн “Us Magazine” сэтгүүл экологич оддын рейтинг гаргасан байна.
Уг жагсаалтыг жүжигчин Леонардо ди Каприо тэргүүлжээ. Тэрбээр Нью-Йоркт “Riverhouse” орон сууцны цогцолбор худалдаж авсан бөгөөд уг цогцолбор нь нарны эрчим хүчээр бүх цахилгаан хэрэгслээ ажиллуулдаг гэнэ.
Түүнээс гадна жүжигчин өөрийнхөө нэрээр нэрлэсэн сан байгуулж, байгаль орчныг хамгаалах сэдэвтэй “11 цаг” баримтат кино хийжээ.
www.URLAG.mn