Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй
Нийгэм

“Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй

Урлаг Урлаг09/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-09-09_2108493898793442013-09-09-21-06[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй.

   "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23-н охин шалгаран үлдэж энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригт буюу 13-нд УДЭТ-ын тайзнаа 2013 оны тэргүүн мисс тодрох юм.

   "Miss Mongolia 2013" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia International  Distribution” LLС, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Хөх Монгол” принтинг, “DUEL ZET” pro agency, Албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn, Ивээн тэтгэгчээр “Тоny Moly”, “Thomas Air”,  “Panasonic Beauty”, Үндсэний портал www.GOGO.mn сайт, “Cass town” нар ажиллаж байгаа юм.

     Мөн дэмжигч байгууллагуудаар Sound of Mongolia, “VIP” dance club, Улсын Драмын Эрдмийн Театр, “Geo Mandal” жуулчны бааз, “CITI” дээд сургууль, “Голден жем” фитнес клуб, Jet School of English,  Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, www.BOLOD.mn, “Лектор” төв, www.MISS.mn сайт нар ажиллаж байгаа юм.

 

Ийнхүү энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж буй охидыг овог, нэр хувийн дугаараар нь алдаршуулан танилцуулъя.

  1. А.Азжаргал- Хувийн дугаар 1
  2. С.Батцэцэг- Хувийн дугаар  4
  3. Д.Солонго- Хувийн дугаар 5
  4. Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
  5. Б.Цацрал- Хувийн дугаар 9
  6. Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
  7. Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
  8. Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
  9. Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
  10. Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
  11. С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
  12. Н.Ану- Хувийн дугаар 30
  13. Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
  14. Н.Нармандах- Хувийн дугаар 35
  15. Б.Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
  16. Б.Оюундарь- Хувийн дугаар 49
  17. Б.Баттогтох- Хувийн дугаар 50
  18. Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
  19. А.Ариунтуул- Хувийн дугаар 10
  20. Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

   Ийнхүү шалгаран үлдсэн 23-н охидоос маань 3-н охин "Miss Mongolia" тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болох бөгөөд Тэмцээний тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", дэд мисс Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013, гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм. Мөн “Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.

Сонирхуулахад: УДЭТ-ын тайзнаа ирэх баасан гариг буюу 13-нд зохион байгуулагдах "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийг тодруулах  ёслолын арга хэмжээний тасалбар цөөхөн тоогоор худалдаалагдах бөгөөд 99045434, 99006002 дугаараар болон “1617” лавлахаар захиалах боломжтой ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.