Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын рок хөгжмийн наадам үргэлжилж байна
Нийгэм

Олон улсын рок хөгжмийн наадам үргэлжилж байна

Урлаг Урлаг16/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
171884416742013-09-16-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо 9 сарын 13-нд эхэлсэн олон улсын рок хөгжмийн наадам үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг уран бүтээлчдийг цуглуулж, мөн дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим сонирхогчдыг татаж чаддаг энэ наадам 7 хоног үргэлжилж, Рио хот олны хөлд дарагдлаа. 1985 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа Риогийн рок хөгжмийн наадмыг жил бүр хэдэн зуун мянган хүн ирж үзэж сонирхож байгаа юм. Урлаг сонирхогчид хэдэн хоногийн өмнөөс өөрсдийн хайртай шүтэн биширдэг дуучнаа харж, уран бүтээлийг нь сонсохын тулд хэд хоногийн өмнөөс эхлэн цэнгэлдэхийн гадна цуглаж, хонон өнжиж, наадмын нээлтийг хүлээж байгаа юм. Энэ жилийн наадмын 600 мянган тасалбар аль хэдийнэ худалдаалагджээ. Рок хөгжмийн наадам зохион байгуулагдах энэхүү 150 мянган кв.м талбайтай цэнгэлдэхийг дараагаар нь 2016 оны зуны Олимпийн наадмын үеэр зохион байгуулах юм. 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ наадмыг жилдээ 600-700 мянган хүн үзэж сонирхдог байна. 2011 оны наадмыг 700 мянган хүн үзэж сонирхжээ. Рок хөгжмийн наадам Испаний Мадрид, Португалийн Лиссабонд ээлжлэн зохиогддог байна. Риод энэ жил 5 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Рио Де Жанейро хот энэ удаад аялал жуулчлалаас 480 сая долларын ашиг орлого олохоор төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.