Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем нар гэж хэн бэ?
Уртын дуу

Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем нар гэж хэн бэ?

Урлаг Урлаг24/09/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kim-seung-woo_kim-nam-joo1537566462013-09-24-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэр бүл” киноны Ён Вугийн дүрээрээ монголчуудын сайн танил болсон Солонгосын нэрт жүжигчин Ким Нам Жу одоо 42 настай. Түүний нөхөр Ким Сан Ву эхнэрээсээ хоёр насаар ах. Солонгосын хөөрхөн хүүхэн Ким Нам Жугийн нөхөр Ким Сан Вуг бид “Зочид буудлын эзэн”, “Мистер Дюк” киногоор нь сайн мэднэ.

b0053814_1572053

Хосууд танилцаж үерхээд 13 жил, гэрлээд найман жил болж байгаа. Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр 2005 онд гэрлэхэд Солонгосын дуучид, жүжигчид тэр аяараа очиж, нүсэр баяр болж, ихээхэн хөлтэй хуримласан. Энэ нь тэр хоёрыг Солонгосын шоу бизнест, кино урлагт асар их нэр хүндтэйг харуулсан явдал боллоо гэлцсэн.

jdgw_ksw_knj2

Ким Нам Жу, Ким Сан Ву хоёр хэзээ ч “мода”-наас гардаггүй, кино, зар сурталчилгаанд хамгийн эрэлттэй жүжигчид. Рекламанд хамгийн өндөр үнэ ханштай тоглодог, гэхдээ л энэ хоёрыг хамтад нь рекламанд тоглуулах гэсэн хүсэлт огт тасардаггүй. Солонгосын нэр хүндтэй сэтгүүлүүд “Vogue”, “Bazaar” зэрэг сэтгүүлийн нүүрэнд хамгийн олон удаа гарсан солонгос жүжигчин гэгддэг. Ким Нам Жугийн тоглосон “Миний нөхрийн гэр бүл” кино 2012 оны Солонгосын шилдэг киногоор шалгарсан.

20130923_160849.jpg4545

Ер нь энэ хоёрыг Солонгосын хамгийн төгс гэр бүл гэдэг. Хамтдаа 13 жил байхдаа ганц ч удаа хэрэлдэж үзээгүй, хамтдаа байхдаа байнга хөгжилтэй зүйл ярьж инээлдэж, ойр тойрныхныгоо баясгаж байдаг, эрч хүчтэй, сайхан энергитэй гэр бүл гэнэ. 5-6 сая доллароор үнэлэгдэх байр нь цэвэр цэмцгэрийн туйл, Ким Нам Жуг үнэхээр сайн эзэгтэй гэж орсон гарсан бүгд үнэлж дүгнэдэг аж.

20130922_212118

Ким Нам Жуг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж дэлхий даяараа мэднэ. Солонгосчууд хамгийн их гоо сайхны мэс засал хийлгэдэг улс. Солонгосчуудыг энэ зам руу уруу татсан хүн нь Ким Нам Жу гэж дуу нэгтэй хэлдэг. Ким Нам Жу гоо сайхандаа 100 сая хол давсан вонн зарж, нүүрэндээ тэр чигт нь мэс засал хийлгэсэн.  Нүд хамар, эрүү, дух гээд бүх эрхтнээ өөрчилж, одоогийн төгс гоо сайхнаа олж авсан аж.

8466418720_d6366095e8_z

20130923_160946

Ким Нам Жу үүнийгээ огт нуудаггүй. Энэ нь нөхөртэй болоход нь саад болоогүй. Ким Нам Жугийн нөхөр Ким Сан Ву эхнэртээ их хайртай, халамжтай сайн хань гэдэг. Нөхөр нь байнга сэтгэл санаагаар дэмжиж, урам хайрлаж байдаг болохоор эхнэр нь энэ дайны амжилтанд хүрсэн биз. Ким Нам Жуг солонгос кино одууд “хатан хаан” гэж өргөмжилдөг нь санаандгүй хэрэг биш байх. Загварын өндөр мэдрэмжтэй, сайхан хувцасладаг гэж загварын сэтгүүлүүд үнэлж, энэ хоёроор нүүрээ чимэх дуртай. Хамтдаа хагас нүцгэн шахуу зураг цөөнгүй авахуулснаас болж, Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем гэх нь ч бий.

kim-nam-joo_kim-seung-woo1

Солонгосын Дэвид Бекхем, Виктория Бекхем хоёр маань хоёр хүүхэдтэй. Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр хэзээ ч хүүхдүүдтэйгээ олны өмнө гарч байгаагүй, хүүхдүүдийнх нь зургийг нийтэлсэн сонин, сэтгүүл, сайт одоогоор ганц ч байхгүй. Солонгостоо нэрд гарсан хоёр жүжигчин хүүхдүүдийнхээ хувийн амьдралыг хайрлаж, олны өмнө гаргадаггүй аж. Хоёр жилийн өмнө Ким Нам Жу телевизийн ярилцлаганд орохдоо гэр бүлийнхээ нэг нууцыг дэлгэн, солонгосчуудыг шоконд оруулсан. Учир нь алдарт жүжигчин хосуудын том охин нь нүүрэн дээрээ төрөлхийн том мэнгэтэй, үүнээсээ болж байнга эмчилгээ хийлгэдэг, их ч мөнгө зардаг гэдгээ илэн далангүй нулимс унаган ярьжээ.

kim-seung-woo_kim-nam-joo

Том охин нь аавтайгаа жигтэйхэн адилхан гэдгийг ч хэлжээ. Хөөрхөн хүүхэн Ким Нам Жу “Охиныхоо өмнө би буруутай” гээд мэлмэрүүлэн уйлсан гэдэг. Харин бага хүү нь эрүүл саруул, ёстой л арилгасан сонгино шиг хөөрхөн хүүхэд байдаг сурагтай. Солонгосчууд жүжигчдээ холливудын оддоос дутуугүй үзэж, хайрлан хүндэлж,  зургийг нь байнга авч байдаг ч Ким Сан Ву, Ким Нам Жу хоёрын дундаас мэндэлсэн хоёр хүүхдийн зургийг харсан Солонгос хүн ганц ч байдаггүй, хоёр хүүхдээ ёстой л нүдний цөцгий мэт хайрлан өсгөдөг.

Kim-Nam-joo-Ha-Ji-won-Jang-DG-wedding
Нэр алдрын оргилд гарч, Солонгосын “мода”-ны ертөнцийн хаан хатан болсон хоёр Ким сүүлийн үед элдэв тансаг хэрэглээнээс татгалзаж, эгэл жирийн амьдрахыг илүүд үзэх болжээ. Урьд нь дэлгүүр хэсээд шинэ хувцас ихээр авч, байн байн гадагшаа дотогшоо явж, шоппинг хийдэг байсан бол үүнийгээ зогсоож, нэрт хоёр жүжигчин шинэ хувцас хунар худалдаж авахаа больжээ. Дэлгүүр хэсэх цагаа гэр бүлдээ зориулж, чөлөөт цагаа байнга гэртээ, гэр бүлтэйгээ хөгжилдөн өнгөрүүлдэг гэнэ.

kim-seung-woo-kim-nam-joo
Дэлгүүр хэсч, шинэ хувцас авахаа байсан нь тэдний санхүүгийн байдал муудсан гэсэн үг биш. Тэр хоёр одоо ч Солонгосын хамгийн үнэтэй баян жүжигчид, тэр хоёрыг рекламандаа урьж тоглуулахын тулд Солонгосын томоохон компаниуд хоорондоо уралдаж, ёстой яахаас ч буцдаггүй. Солонгосчуудын хамгийн хайртай жүжигчин гэр бүл. Царайлаг, баян, авъяаслаг хоёр жүжигчний том охин нь нүүрэн дээрээ том мэнгэтэй төрсөн гэж түрүүн бичсэн.

imgbb3388c60lnm79

Харин сүсэг бишрэлтэй ганц нэг нөхөд “Ким Нам Жу бурхны бүтээлийг сөрж, бурхнаас заяасан нүүрний хэлбэрээ тэр аяар нь өөрчилсөн болохоор дээд тэнгэрээс өгсөн шийтгэл” гэж үзэх нь бий гэнэ. Юутай ч ямар ч зовлон алдарт хоёр жүжигчнийг хэрэлдүүлж, муудалцуулж чадахгүй, гуниглуулахгүй, Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр хаана ч явсан байнга инээд хөөр болж, хаа сайгүй хайрыг түгээж явдаг. Охид бүсгүйчүүдээс нуугдаж, хаусаа тойруулан цагаан хэрэм хүртэл барьж, ганцаараа амьдардаг Солонгосын нэрт жүжигчин Бэй Юн Жун буюу Чань Ву “Ким Сан Ву, Ким Нам Жу хоёр шиг сайхан хайртай учирч, сайхан амьдрахыг мөрөөддөг”-өө санаа алдан ярьж байсан удаатай.

     wedding-kimseungwookimnamjoo2 

Л.ХАТАН WWW.TOVCHOO.MN

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.