Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Цэлмэг тэнгэрийн дорхи “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАЯР”
Үзэсгэлэн

Цэлмэг тэнгэрийн дорхи “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАЯР”

Урлаг Урлаг25/09/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eej5454060089842013-09-26-12-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургуудыг мэдэхгүй хүн бий юу.  Эдгээр бүтээлээрээ олны танил болсон ардын зураач, төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

 

2013 оны 7 дугаар сард Д.Амгалан гуайн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан суманд мэргэжлийн уран бүтээлчид уран бүтээлийн аялал хийж, нүүдлийн үзэсгэлэн гаргасан бол тун удахгүй 2013 оны 9 дүгээр сарын 27-нд Д.Амгалан гуайн бүтээлийн үзэсгэлэн, “Амгалан орчлон” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болно. Түүнчлэн цэлмэг тэнгэрийн доорхи “Дүрслэх урлагийн баяр”-ыг 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эзэн богд Чингис хааны талбайд болно. Энд 81 зураач, урчуудын бүтээлийг үзэж, уран баримал, уран дархан, дизайн урлаг, арьсан урлал, уран сийлбэр, керамикийн бүтээлийн дээжээс танилцуулах юм. Эдгээр уран бүтээл хэрхэн бүтдэгийг СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнуудын шууд уран бүтээл туурвилаас харах боломжтой.  

Хэрвээ та уран бүтээлч бол, дүрслэх урлагийн авъяастай, энэ мэргэжлээр суралцдаг болон суралцах сонирхолтой бол, дүрслэх урлагийн бүтээл цуглуулдаг бол, зүгээр л уран зураг харах дуртай бол хүрээд ирээрэй. Халаасандаа мөнгөтэй ирэхэд илүүдэхгүй шүү. Учир нь та тэндээс өөрийнхөө таашаалд нийцэх уран бүтээлийг худалдаж авах боломжийг бүү алдаарай. 

 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026

“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдрийн морьт жагсаалд оролцоно

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.