Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ
Үзэсгэлэн

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд “Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг “Esan – Үндэсний цахим сан” зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бөгөөд үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд “И эс эй эн” компаны удирдлага, төлөөллүүд оролцож, түүхэн сонины дугаарууд нь тухайн цаг үе, нийгэм соёлын өөрчлөлтийг хэрхэн баримтжуулж ирсэн тухай түүнчлэн тэдгээрийг цахимжуулан хадгалахын ач холбогдлыг танилцуулахдаа, “Техник технологийн давуу талыг дан ганц хялбар, шуурхай байдлаар дүгнэхээс илүүтэй хадгалан хамгаалах, соёл туршлагыг бүхэлд нь шинэчлэх байдлаар ашиглах нь жинхэнэ цахим шилжилт мөн” тухай онцлон тэмдэглэв.

Esan.mn нь 2014 оноос хойш ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг цахимжуулж, хүн бүрд хүртээмжтэй, нээлттэй сан болгон төвлөрүүлсэн Монголын хамгийн том цахим сан юм. Улмаар 2025 онд Монголын түүхэн хэвлэл мэдээллийн нэгдсэн цахим архив болох News.esan.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 11 редакцын 30,000 гаруй бүтээлийг сандаа нэгтгээд байна.

Хэрэглэгчид News.esan.mn сайтад зочлон, ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар сонины нэр, дугаар болон холбогдох түлхүүр үгээр хүссэн мэдээллээ хайж, унших боломжтой. Мөн сонины аль нэг хуудсыг хэвлэн, жаазлуулж дурсгал болгон хадгалах, бусдад бэлэглэх боломжийг ч бүрдүүлжээ.

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэн нь энэ сарын 21-ний өдрийг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.