Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Аадар” хамтлагийн шинэ уран бүтээл “Ре мажорын дуу”
Дуу хөгжим

“Аадар” хамтлагийн шинэ уран бүтээл “Ре мажорын дуу”

Урлаг Урлаг26/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4k1n91pkovv7up933p2lu8c3ic6607966432013-09-26-12-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“…Ядуусынх ч ясан толгой, Ямбатных ч ясан толгой, Яаж явсан ч чи бид хоёр, Яг ижил тавилантай…” хэмээх өвөрмөц үг хэллэг, содон өнгө төрх бүхий “Ясан толгой” нэртэй анхны уран бүтээлээ өнгөрсөн дөрөвдүгээр сард толилуулсан цагаасаа л үзэгчдийн сонирхлыг татаад байсан “Аадар” хамтлаг Монголын амьд хөгжмийн ертөнцөд бүл нэмэн хүч түрэн орж ирсэн. Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгож, нэгэн шинэ өнгөөр гялалзахыг зорьж буй тэд урлагийн энэ салбарыг чадах чинээгээрээ үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгээ хэлсэн.

“Аадар” хамтлаг рок урсгалын бүхий л төрөл жанраар уран бүтээл туурвихыг хүсдэг бөгөөд одоогоор альтернатив метал, пост гранж урсгалын бүтээл туурвиад байгаа. Аадар бороо орсны дараа агаар ариун байдаг хэмээх үгэнд дурласан тэд аадар бороо шиг хүчтэй байхыг бэлгэдэн хамтлагаа ийнхүү нэрлэсэн гэдэг.

Хамтлаг 2010 онд анх гоцлол дуучингүй ахлагч, бөмбөрчин Г.Зол-Эрдэнэ, гитарчин А.Бат-Оргил, аргил гитарчин Б.Тэмүүлэн, гитарчин Б.Түвшин, даралтат хөгжимчин Н.Лигдэн гэсэн таван гишүүнтэйгээр байгуулагджээ. Тэд гоцлол дуучин хайж багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст 2011 оны сүүлчээр зургуулаа болж, дуучин С.Алтанзавъяа нэмэгдсэнээр одоогийн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэнэ.

Тэд “Ясан толгой”, “Хачин дурлал” дуугаа нийтэд хүргэсэн цагаас л олны дунд дараагийн уран бүтээлийн хүлээлт үүссэн. Өнгөрсөн зургаадугаар сард “Татаас”, “Эр хүн танаа” гэсэн бүтээлүүдээ ар араас нь толилуулахад бэлэн болсон тухайгаа зарласэн нь тэр хүлээлтийг улам их өдөөсөн юм.

 “Аадар” хамтлагийн “Ре мажорын дуу” хэмээх шинэ уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. 

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026

Далай Чойнхор вангийн нарийн ур хийцтэй домбо Архангай аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна

26/02/2026

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.