Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Манай орны уран бүтээлчид ОУ-ын урлагийн наадамд амжилттай оролцлоо
Уртын дуу

Манай орны уран бүтээлчид ОУ-ын урлагийн наадамд амжилттай оролцлоо

Урлаг Урлаг27/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
001422373e19128d1f38255820346922013-09-27-11-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах уриан дор Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадам 9-р сарын 13-25-ны өдрүүдэд Хубэй мужийн И Чан хотод болжээ. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид тус наадамд оролцсон байна.

    Урлагийн наадам ардын бүжиг, хөгжмийг голлож, театрт болон талбайд зохиогдсон наадамд Орос, Америк, Монгол, Египет, Чех, Мексик зэрэг орноос өмнөх наадмуудад оролцож байсан хамтлагууд ирсэн аж.  Мөн Етиопын үндэсний дуу бүжгийн чуулга, Пакистаны үндэсний урлагийн чуулга, Сенегалын Африкийн бүжгийн чуулга, Тринида болон Тобагогийн ган бөмбөр симфони хөгжмийн чуулга наадамд анх удаагаа оролцжээ.

    Уг наадам нь Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн, Хятадын дотоодын цорын ганц олон улсын ардын урлагийн наадам юм. Энэ наадмыг Хятадын Урлагийн холбооноос хотуудтай хамтран 1990 оноос зохион явуулсан бөгөөд гурван жилд нэг удаа болдог юм.

 photo 1379516_523309824422132_1747079774_n_zps6db6a47b.jpg

Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадамд Монгол улсаа төлөөлж "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга" -ын 30 гаруй уран бүтээлчид оролцож, дэлхийн 16 орноос үндэсний бүжгээрээ гайхуулж "Шилдгийн шилдэг" алтан цомын эзэд болжээ. Уран бүтээлчид урд шөнө буюу 9 сарын 27- ны 01 цагт эх орондоо ирлээ.

 photo 1377317_523309857755462_1633331894_n_zps42762508.jpg

 photo 1375668_523309914422123_1300320034_n_zps3b65e5e6.jpg

 photo 554947_523309877755460_1640499334_n_zps1b30ffbb.jpg

Монголынхоо нэрийг олон улсад гаргаж чадсан авъяаслаг уран бүтээлчиддээ баяр хүргэе.

   www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.