Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хиллари Клинтоны тухай олон ангит киног цуцалжээ
Нийгэм

Хиллари Клинтоны тухай олон ангит киног цуцалжээ

Урлаг Урлаг04/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
072813-Hillary-diane-lane908095672013-10-04-09-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хиллари Клинтоны тухай олон ангит киног цуцалжээАНУ-ын улстөрч Хиллари Клинтоны амьдралыг өгүүлэх олон ангит кино төслийг цуцалсан байна.

NBC телевизийн бүтээл болох байсан нийт дөрвөн цагийн урттай богино хэмжээний цуврал кино төслийг Ардчилсан болон Бүгд Найрамдах намынхан эсэргүүцсэн байна. Учир тус кино нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай байгаа хатагтай Клинтоны сурталчилгааны нэг хэсэг болох магадлалтай байгаа аж.

 Мөн тэргүүн хатагтай асан Клинтоны харьяаны хүмүүс, түүнийг дэмжигч улстөрчдийн дарамт шахалтаар киноны найруулагчаар ажиллаж байсан Чарлз Фергюсон кино төслөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Харин энэ явдлаас хэдэн цагийн дараа NBC телевиз мөн мэдэгдэл гаргаж "Бид өөрсдийн цуврал кино бүтээлийн хөгжлийн ирээдүйг урьдчилан тооцоолсны үр дүнд Хиллари Клинтоны тухай өгүүлэх богино хэмжээний олон ангит киног хийх боломжгүй болсноо мэдэгдэж байна" гэжээ.

Кино төслийг цуцлахгүй бол АНУ-ын Бүгд найрамдах нам CNN, NBC телевизтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр түншлэхгүй гэдгээ өмнө нь мөн мэдэгдэж байсан юм.

“Hillary” богино хэмжээний цуврал кинонд жүжигчин Дайан Лэйн гол дүрийг бүтээх байжээ.
Хэрэв кино төсөл амжилттай хэрэгжсэн бол 1998 оноос хойшхи түүний залуу үеэс эхнэр, ээж, тэргүүн хатагтай, улс төрч байх үеийнх нь тухай өгүүлэх тус кино ирэх онд дэлгэцнээ гарах байжээ.

Б.Сондор

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

13/05/2026

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

13/05/2026

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.