Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өөжгий 100 хувь амьд тоглолтынхоо бэлтгэл ажилд оржээ
Уртын дуу

Өөжгий 100 хувь амьд тоглолтынхоо бэлтгэл ажилд оржээ

Урлаг Урлаг08/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
280088_1987855704771_3784668_o_500x5005970997242013-10-08-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попынхны дунд ур чадвар чансаагаараа номер нэг гэгдэж, өөрийгөө “Ferrari”-тай  зүйрлэдэг гитарчин Д.Өлзий-Орших  ирэх сарын 1-2-нд бүрэн хэмжээний амьд тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтын нэрний хувьд  хараахан өгч амжаагүй байгаа бөгөөд энэ тухай өөрийн фэйсбүүк хуудсандаа хоёр сарын өмнө   “Тоглолтын нэр чухал байна шүү нөхдөө. Тэгэхээр Fb-чдээ ямар нэр өгөх вэ энэ тоглолтондоо? Саналаа хэлээч?” гэж бичиж байсан юм. Тоглолтынхоо нэрийг нууцлаад байгаа тэрээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн бэлтгэл ажилдаа ороод байна.

Үе үеийн сонсогчдын  сонсох дуртай хит дуу болсон  Поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан  “Хайрын бурхан”,  МУГЖ Т.Ариунаагийн дуулсан  “Чи минь”, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА  Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай гэхээсээ өмнө”, “Номин талст” хамтлагийн дуулсан “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг” зэрэг дуугүйгээр түүний тоглолтыг төсөөлөх аргагүй байх. Мэдээж эдгээр хит дуунуудаас гадна “3 охин”, “Никитон” хамтлагт зориулж   хийж байгаа шинэ дуунууд нь тоглолтонд нь эгшиглэх нь ээ.

Дашрамд сонирхуулахад, түүний  тоглолт  100 хувь амьд тоглолт байх ба тэрээр өөрийн гитарын гоцлолуудаараа хүрэлцэн ирсэн хүмүүст бэлэглэхээр болжээ.

www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.