Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөх чоно” С.Дамдингийн хүндэтгэлийн цэнгүүн болно
Нийгэм

“Хөх чоно” С.Дамдингийн хүндэтгэлийн цэнгүүн болно

Урлаг Урлаг08/10/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
64898754.Dfz08qiY6291872002013-01-09-23-24[www.urlag.mn]7077202902013-10-08-15-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрынхан ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн бүтээснийг олноо алдаршуулан уран бүтээлийн цэнгүүнийг нь хийдэг уламжлалтай билээ. Тэд энэ удаад УДЭТ-ын ахмад уран бүтээлч олноо “Хөх чоно” нэрээр алдаршсан Гавьяат жүжигчин С.Дамдингийн уран бүтээлийн хүндэтгэлийн цэнгүүн хийхээр онцоллоо. Уг цэнгүүн энэ сарын 11-нд 19:00 цагаас “UB palace”-ын концертын их танхимд болох юм.

“Шилийн сайн эр Хөх чоноос гэрийн сайхан өвөө Намхай болтлоо” уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолтод драмын театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон хүндэтгэл үзүүлэхээс гадна ҮДБЭЧ-ын уран бүтээлчид, хошин урлагийн “Шинэ үе”, “Маск”, “Х түц” продакшн болон “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”-хан оролцох нь ээ. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Төрийн шагналт Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан тэргүүтэй рок попынхон оролцон ая дуугаараа хөглөнө гэсэн шүү.

Сонирхуулахад, Гавьяат жүжигчин С.Дамдины тоглосон “Шарга даага” уран сайхны кино өчигдөр олон улсын кино наадмыг нээн “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарсан юм. Тэрбээр дэлгэцнээ хуурч өвгөний дүрийг бүтээсэн юм. БНСУ-ын Пусаны кино наадамд өрсөлдөж буй уг кино тун удахгүй кино театруудад нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох юм.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.