Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Доромжлолоос бид сургамж авах ёстой
Уртын дуу

Доромжлолоос бид сургамж авах ёстой

Урлаг Урлаг11/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sportsaid1310119731038062013-10-11-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцсон Монголын ширээний теннисийн шигшээ багийг Хятадын “CCTV5” телевизээр шүүмжилсэн мэдээлэл явсан нь Монголчуудын дургүйцлийг нэлээдгүй хүргээд байна. Тамирчдыг нь улс оронтой нь доромжлоод байхад дургүйцэхээс ч өөр яах билээ. Хэн хүнгүй л эгдүүцэж байна. Гэвч тэдний шүүмжлэл, доромжлолыг хүлээж авахаас өөр яах билээ. Монголын шигээ багийн тамирчин нь зорилгоо тодорхойлж чадаагүй байхад захын хүн доромжлох нь ойлгомжтой биз.

Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд эрх биш нэгийг бодогдуулж байгаа гэдэгт найдаж байна. Монголын шигшээ гээд байгаа тамирчид нь чадвартай, хангалт, хангамж сайтай байсан бол ийм доромжлолыг өнөөдөр бид амсахгүй байсан гэдгийг дахин нэг бодно биз. Улс төрчид нь өдөр шөнөгүй хэрхэн мөнгө идэх, яаж улам их баян болох, ард түмнийг хэрхэн хуурах тухай бодож, толгойгоо гашилгаж сууна. Тэдэнд улс орон хамаагүй. Улс орны нэр төр, туггаар тогтнол, хүн ардынх нь аюулгүй байдал, ёс заншил, бахархал, омогшил нь падлийгүй. Тийм ч учраас тамирчдаа Монгол үндэстэнтэйгээ харийнханд доромжлуулаад явж байгаа юм.

Хятадын телевизээр “Монголчууд тоглолтынхоо үеэр нэг ч удаа тэмцээний дараа судалгаа хийдэг бичлэгийн камер ч цүнхнээсээ гаргасангүй. Өөр бусад улсын тамирчдад бол ийм тохиолдол хэзээ ч гарахгүй нь тодорхой. Монгол улсын баг тамирчид наад захын камер хүртэл бэлдэж ирээгүй байгаа юм. Харин тамирчид нь хааяа нэг утсаа гаргаж зураг дарна. Тэр зурагнууд нь тэмцээний гол зорилгод хэрэг болох үгүйг сайн мэдэхгүй юм. Монгол улсын ширээний теннисийн баг их хэцүү болжээ. Шигшээ багийн нийт тамирчид ердөө 16 байдаг гэнэ. Мөн тамирчид зардлаа өөрсдөө гаргадаг юм байна. Энэ нөхцөл байдлыг гадны хүн сонсвол их хэцүү гэх боловч Монголын баг тамирчид бол санаа зовдоггүй гэнэ” хэмээжээ.

Түүнчлэн Монголын ширээний теннисийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч “Манай улсын ширээний теннисийн тамирчдын түвшин мэдээж Хятад улсыг бодвол муу. Бид Хойд Солонгосоос багш урьж ширээний теннис заалгаж байгаа. Мөн Хятад улс ч гэсэн бидэнд туслаасай хэмээн найддаг” хэмээсэн байх юм. Ийнхүү басамжлан доромжилж байгаа хүмүүс туслах нь юу л бол. Тиймээс Спортын салбарынхан, сайд дарга нар нь гутамшигт байдалдаа анхаарал хандуулж, харийн оронд зовлонгоо тоочуулахгүйгээр аваад яваасай.

Ямартай ч Монголын ширээний теннисний шигшээ баг Зүүн азийн тэмцээнээс том доромжлол амслаа. Харин салбарын сайд дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгч, спортын салбартаа, тамирчдын ахуй хангамж, сэтгэл санаанд анхаараасай билээ. Ц.Оюунгэрэл сайдыг одоо энд тэндээс яс цуглуулж, мөнгө олох ажил бодохынхоо оронд спортын салбартаа түлхүү анхаарч, тамирчдын урам зоригийг сэргээж, зорилготой, өөрсдөөрөө, улс орноороо бахархах итгэл, үнэмшлийг нь сэргээнэ гэдэгт найдаж байна.

Н.Чинзориг

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.