Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийг тойрсон Монгол зураач Францад үзэсгэлэнгээ гаргаж байна
Нийгэм

Дэлхийг тойрсон Монгол зураач Францад үзэсгэлэнгээ гаргаж байна

Урлаг Урлаг12/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
YxiC31639860572013-10-12-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

YxiC3Зул сарын баярын тухай дэлхийн “хит” кинонуудын нэг “Чамайг унтаж байх хойгуур” кинонд аавыгаа алдаж цор ганцаараа үлдсэн, аавынхаа нэлмэгэр хар пальтог байнга өмсч явдаг бүсгүй (Уг бүсгүйн дүрд Оскарын шагналт жүжигчин Сандра Буллок тоглодог) гадаад паспорт авчихсан түүндээ ганц ч штамп даруулаагүй ч гадаадаар аялж паспортоо штамп даруулж дүүргэх мөрөөдлөө найз залуудаа ярьдаг. Манайхан ч яг тийм. Шив шинэхэн паспорт авчихаад Америк, Япон, Европын орнууд руу явах, үгүйдээ Солонгост очиж ажиллах хүсэлтэй ч виз гарнаа гэж үгүй. Америк, Канад, Герман, Япон, Солонгос зэрэг элчин сайдын яамны үүдэнд оочерлон, яс горьдсон нохой шиг виз гарахыг хүлээдэг ч ихэвчлэн “no” гэсэн хариулт авч, азгүй зарим 10 жил виз мэдүүлэх эрхгүй хар тамга даруулдаг. Гэвч монголчуудад бүгдэд нь хатуурхаад байдаггүй, тэр тусмаа авъяас билэгтэй хүнд дэлхийн улсуудаар зорчих аялах виз амархан олддог бололтой.'

Zaya zuraach

Монгол зураач Самбуугийн Заяасайхан ДУДС, СУИС-ийн Монгол зургийн ангийг дүүргэснээсээ хойш Америк, Японд амьдарч, дэлхийн улсуудаар аялан яваад паспортны хугацаа ч дуусаагүй ч, явсан улсынхаа хил дээр орж гарсан штамп даруулсаар байгаад паспортных нь хуудас дүүрчихдэг гэдэг. Дэлхийн улсуудаар аялж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг нь зураач С.Заяасайханд мэдээж үр дүнгээ өгч байгаа биз. Юутай ч google-ээс Заяасайхан гээд хайхад л англиар ч, орос хэлээр ч Монголын зураач Заяасайхан гээд зөндөө мэдээлэ, уран бүтээл нь гараад ирэх юм билээ. Зураач Самбуугийн Заяасайхан Монгол зураачдаас хамгийн олон удаа гадаадад үзэсгэлэнгээ гаргасан зураач гэж тооцогдоно. Америкийн томоохон хот Нью Иоркт 2011 үзэсгэлэнгээ гаргасан. Мөн 2007, 2010 онуудад Америкт үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Японд 10 шахам удаа үзэсгэлэнгээ гаргасан. Германд бүр 2001 онд үзэсгэлэнгээ гаргаж, 2010 онд Англи болон Европын орнуудад, 2008 онд Австралид зургийн үзэсгэлэнгээ гаргаж  байж. Харин Монголдоо 1999, 2003 онд үзэсгэлэнгээ гаргаж байжээ.  Харин яг одоо Франц улсад үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Гэвч дэлхийгээр нэг тойрчихсон дэлхийн тэргүүлэх улсуудын томоохон галерейд үзэсгэлэнгээ гаргаж, Монголыг сурталчилж, өөрийнхөө уран бүтээлийг дэлгэн үзүүлж, Монгол зургийн гайхамшиг, Монгол зураачийн ур чадвар, авъяас билгийг гайхуулж яваа С.Заяасайхан зураачийг монголчууд төдийлөн мэддэггүй. Ингээд амралтын өдөр www.tovchoo.mn сайт уншигчиддаа зориулан зураач Самбуугийн Заяасайханы уран бүтээлээс дэлгэн үзүүлж байна. Хэрэв та зураач С.Заяасайханы уран бүтээлийг үзэж сонирхъё гэвэл https://www.facebook.com/Zayasaikhan хаягаар орж үзээрэй.

155159_462573493783147_1568598985_n179454_563947723645723_605230545_n206801_505512686155894_692783104_n228206_204731319567367_2132258_n247061_566558710051291_1389596747_n38986_139311692775997_6264420_n38986_139311696109330_1557036_n40027_139315672775599_2501954_n311483_288361431204355_1873417140_n312237_287173881323110_2009706616_n401374_332949813412183_470713922_n429453_337605596279938_65751004_n523626_452894531417710_285350466_n540107_620835714623590_778654320_n1208762_622521774454984_1082426092_n971122_595254017181760_1052262907_n

Эх сурвалж: tovchoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.