“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа талаараа өмнө мэдээлж байсан билээ.
Энэ удаад бид мэдээлэх биш бага ч гэсэн чадах зүйлээрээ туслан жүжигчин бүсгүйн хүмүүнлэг ажлын явцын тухай мэдээлэл хүргэн олон нийтэд сайн үйлийг мэдээлэхэд таатай байна.
Тэрээр анх эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа хүлээлгийн танхим байгуулах санаа олж, энэхүү төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эрүүл энхийн манаанд нойр хоолгүй ачаалал ихтэй зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нарт зориулсан амралтын өрөөг ч бий болгож байгаа гэнэ.
Ийнхүү засварын ажил дуусч, одоо тавилгаа тавих л үлдээд байгаа гэнэ. Тиймээс хэлсэндээ хүрч чадсан жүжигчин Г.Ундармаагийнхаа ачаар удахгүй орчин үеийн шийдэлтэй хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх нь ээ.
Энэ ажилд дан ганц жүжигчин бүсгүйн хувь нэмэр ороогүй бөгөөд тэрээр хамтран ажиллаж туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж буй бүх байгууллага, хувь хүмүүс, найз нөхөддөө талархалаа илэрхийлж байгаагаа өөрийн цахим хаягаараа дамжуулан хүргэснийг харин бид өөрсдийн сайтаараа дамжуулан сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж байгаа та бүхэнд дахин баярлаж буйгаа илэрхийлж байна.
“Итгэлийн танхим” төсөлд “Алтай” констракшн компани 10 сая төгрөгийн мөнгөн хандив, MSC Property компани хүлээлгийн болон эмч нарын өрөөний 13 ширхэг цонх болон ариун цэврийн 2 өрөөний иж бүрэн тоног хэрэгсэл бэлэглэсэн, Charming Beauty салон хөргөгч бэлэглэсэн гээд олон 10 сайн үйлстэнийг нэрлэж болно. Kitchen All компанийн хувьд энэ гал тогооны тавилгыг бэлэглэсэн юм. Түүнчлэн цаашдын ажилд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн жүжигчин Ундармаагийн продюсерлэсэн “Single ladies” киноныхоо орлогоосоо 6 сая төгрөг хандивлажээ.
Та бүхний оруулсан хувь нэмэр цаашдын олон мянган хүнд ач тусаа хүргэн үнэхээр үр дүнтэй ажил болсон гэдгийг тун удахгүй буюу 10 гаруй хоногийн дараа бэлэн болох хүлээлгийн өрөөний нээлтээс харагдах болов уу.
Ямартаа ч энэхүү буянтай ажил цаашид үргэлжилэх бөгөөд жүжигчин Ундармаатай хамтран хэлдэг биш хийж болдог юм шүү гэдгээ харуулахад цаг оройтоогүй байгаа шүү ….
Улсын Нэгдэн эмнэлэгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг энэхүү төслийн хүрээнд бүрэн тохижуулж байгаа бөгөөд үүнд өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн 2 өрөө, эмч нарын оффис, эмч нарын амралтын өрөө, хүлээлгийн танхим, жижиг коридор, 110 метр кв коридор, нийт 230 метр кв талбайг иж бүрэн засвар хийж байгаа юм.
Ингээд сайн үйлсийн аянд нэгдсэн албан нэгж байгууллагын нэрсийг олон нийтэд танилцуулбал :
www.URLAG.mn