Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” төсөл амжилттай хэрэгжиж байна
Оддын амьдрал

Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” төсөл амжилттай хэрэгжиж байна

Урлаг Урлаг28/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
374989_360971760669312_136003020_n6299917712013-10-28-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа талаараа өмнө мэдээлж байсан билээ. 

Энэ удаад бид мэдээлэх биш бага ч гэсэн чадах зүйлээрээ туслан жүжигчин бүсгүйн хүмүүнлэг ажлын явцын тухай мэдээлэл хүргэн олон нийтэд сайн үйлийг мэдээлэхэд таатай байна.  

Тэрээр анх эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа хүлээлгийн танхим байгуулах санаа олж, энэхүү төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эрүүл энхийн манаанд нойр хоолгүй ачаалал ихтэй зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нарт зориулсан амралтын өрөөг ч бий болгож байгаа гэнэ.

 Ийнхүү засварын ажил дуусч, одоо тавилгаа тавих л үлдээд байгаа гэнэ. Тиймээс хэлсэндээ хүрч чадсан жүжигчин Г.Ундармаагийнхаа ачаар удахгүй орчин үеийн шийдэлтэй хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх нь ээ.

Энэ ажилд дан ганц жүжигчин бүсгүйн хувь нэмэр ороогүй бөгөөд тэрээр хамтран ажиллаж туслалцаа үзүүлэн  хамтран ажиллаж буй бүх  байгууллага, хувь хүмүүс, найз нөхөддөө талархалаа илэрхийлж байгаагаа өөрийн цахим хаягаараа дамжуулан хүргэснийг харин бид өөрсдийн сайтаараа дамжуулан сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж байгаа та бүхэнд  дахин баярлаж буйгаа илэрхийлж байна.

“Итгэлийн танхим” төсөлд  “Алтай” констракшн компани 10 сая төгрөгийн мөнгөн хандив, MSC Property компани хүлээлгийн болон эмч нарын өрөөний 13 ширхэг цонх  болон ариун цэврийн 2 өрөөний иж бүрэн тоног хэрэгсэл бэлэглэсэн, Charming Beauty салон хөргөгч бэлэглэсэн гээд олон 10 сайн үйлстэнийг нэрлэж болно. Kitchen All компанийн хувьд энэ гал тогооны тавилгыг бэлэглэсэн юм. Түүнчлэн цаашдын ажилд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. 

 Түүнчлэн жүжигчин Ундармаагийн продюсерлэсэн “Single ladies” киноныхоо орлогоосоо 6 сая төгрөг хандивлажээ.

Та бүхний оруулсан хувь нэмэр цаашдын олон мянган хүнд ач тусаа хүргэн үнэхээр үр дүнтэй ажил болсон гэдгийг тун удахгүй буюу 10 гаруй хоногийн дараа бэлэн болох хүлээлгийн өрөөний нээлтээс харагдах болов уу.

Ямартаа ч энэхүү буянтай ажил цаашид үргэлжилэх бөгөөд жүжигчин Ундармаатай хамтран хэлдэг биш хийж болдог юм шүү гэдгээ харуулахад цаг оройтоогүй байгаа шүү ….

Улсын Нэгдэн эмнэлэгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг энэхүү төслийн хүрээнд бүрэн тохижуулж байгаа бөгөөд үүнд өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн 2 өрөө, эмч нарын оффис, эмч нарын амралтын өрөө, хүлээлгийн танхим, жижиг коридор, 110 метр кв коридор, нийт 230 метр кв талбайг иж бүрэн засвар хийж байгаа юм. 

Ингээд сайн үйлсийн аянд нэгдсэн албан нэгж байгууллагын нэрсийг олон нийтэд танилцуулбал :

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026
Оддын амьдрал Урлаг

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.