Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сонгодог бүтээлийн концерт тоглогдлоо.
Нийгэм

Сонгодог бүтээлийн концерт тоглогдлоо.

Урлаг Урлаг07/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_үдэш__(5)6520659232013-11-07-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 37 дахь жилийн үзвэрийн нээлтийн ёслол, "Сарны тойрог" сонгодог бүтээлийн концерт  2013 оны 11- р сарын 01- ний 19.00 цагт тоглогдлоо. Нээлтийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон төрийн байгууллагын удирдлагууд, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч, тус хотноо үйл ажиллагаа явуулдаг ОХУ – ын консулын газрын ажилтнууд, ард иргэд үзэгчдэд олноор ирсэн нь тус арга хэмжээний ач холбогдолыг өндөрсгөж байлаа. Театрын хамт олноос өнгөрсөн хугацааны үзвэрийн жилд хийсэн ажлын тайлангаараа үзэсгэлэн гаргаж мөн үзэгчиддээ хүндэтгэл үзүүлж баярын торт, халуун виногоор дайлсан нь энэ үдшийн гол сюрприз болсон юм.

Нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлэхдээ театр үүдний танхимаасаа эхэлдэг юм. Энэ мөчид Дарханы театрт үзвэрийн жилийн нээлтээрээ үзэгчид олондоо хүндэтгэл үзүүлж байгаа нь бахархууштай сайхан санагдаж байна гэж онцлоод энэ удаагийн үзвэрийн жилийн нээлтийн хөтөлбөрт өөрийнх нь бүтээсэн "Маргаашгүй хаан" түүхэн эмгэнэлт драмын жүжиг тоглогдох болсонд талархаж байгаагаа дуулгалаа.  Тус арга хэмжээг тохиолдуулан театрын захиргаа, уран сайхны зөвлөлөөс өнгөрсөн жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан олон уран бүтээлчдээ шагнаж урамшуулсаны дараа театрын их танхимд "Сарны тойрог" сонгодог бүтээлийн тоглолт үргэлжилж үзэгчид халуун алга ташилтыг харамгүй хайрласан нь театр үзэгч хоёрын амьд харьцаа байлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026

“Валентин, Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.