Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу дуучин Хүрлээгийн шинэ уран бүтээл “Миний хоёр жаргал”
Дуу хөгжим

Залуу дуучин Хүрлээгийн шинэ уран бүтээл “Миний хоёр жаргал”

Урлаг Урлаг12/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hurleecopy6979875472013-11-12-14-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ өнгөрсөн намар Г. Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан Нарны уянга киноны дууг шинэчилж дуулан олны хүртээл болгосон билээ. Тэгвэл залуу дуучин Хүрлээ цоо шинэхэн  уран бүтээлээ өлгийдөн авчээ.

Тэрбээр шинэ уран бүтээлээ "Миний хоёр жаргал" хэмээн нэрлэж "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулжээ. Түүний шинэ дууг сонсогч та бүхэндээ хүргэж байна.

Дашрамд дурдахад, Дуучин Ш.Хүрэлбаатарын шинэ цомог поп урсгалын есөн дуунаас бүрдэх юм байна.

Үг Энхтайван                          “Миний хоёр жаргал”                                   ая Ганаа

Бодоогүй бодлын минь төгсгөлөөс

Бороогүй нүүсэн үүлнээс

Гэрийн минь гэрлийг гийгүүлж мандсан нар

Гэргий минь болоод дэргэд минь жаргасан сар

                Хүслээсээ илүү хүлээсгүй сэтгэлийн минь

                Хүний тэвэрт бус энгэрт минь ургасан цэцэг

                Өөрөөсөө өөр амьдрал дэлбээлүүлж

                Намайг эцэг хүн болгосон хүн заяа

                                      Миний хайраа миний ханиа

                                      Энгэрт минь эрхэлсэн ижил хоёр жаргал минь

                                      Миний охин миний амьдрал

                                      Сэтгэлд минь нар минь болж гийгүүлсэн хайрт минь

Харах болгондоо шинээр дурладаг чамдаа

Санахын тэрүүхэнд санааширан бэтгэрдэг болохоор

Буруутай унагаасан үг болгондоо гэмшиж

Бурхад атаархам жаргалын үлгэр шивнэе

             Өөрөөс минь өөр хоёрын хоёр амьдрал

              Өр зүрхэнд минь цохилж байгаа болохоор

              Энэ ертөнцийн агуу хайр бүхнээс

              Чамдаа бас охиндоо хайртай   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дуу хөгжим Урлаг

Отгон “Нансалмаа” Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

16/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.