Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэ олон тоглолтуудын алийг нь үзэх вэ?
Нийгэм

Энэ олон тоглолтуудын алийг нь үзэх вэ?

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aliig_ni_uzeh_we6135616602013-11-18-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11 дүгээр сарыг уран бүтээлийн идэвхитэй сар гэж тодорхойлмоор байгаа юм. Учир нь, рок попынхон шинэ содон тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсаар байна. Энэ сарыг эхлүүлсэн эхний томоохон тоглолт гитарчин Д.Өлзий-Оршихын “Best of Өөжгий” бие даасан тоглолт байсан бол залгуулан МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд-2013” уран бүтээлийн 15 дахь бие даасан тоглолтоо гурав хоногийн турш зохион байгуулж, монгол түмнийг дуу хуураар бялуурууллаа.

Сонирхолтой нь, энэ жил бараг бүх л хамтлагийн ойн баяр тохиож байгаа бололтой. Уржигдар гэхэд л “Madness” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо “UB PALACE” дүүрэн үзэгчтэйгээр зохион байгуулав. Мөн залуу уран бүтээлчдээс реппер Rokit Bay, дуучин A COOL нар хүртэл тоглоод амжжээ. Үүнээс харахад, рок попынхон зүгээр суугаагүй гэдгээ батлах бол үзэгчид ажил, амьдралын стрессээ тайлах боломж, сонголтуудаар дүүрэн ажээ.

Харин одоо биднийг “Хурд” хамтлагийн түүхт 20 жилийн ойн тоглолт, “Киви” хамтлагийн 9 жилийн ойн тоглолт араас нь клип бүтээгчдийн их наадам “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам хүлээж байна.

Тус тоглолтууд гурвуулаа энэ сарын 29-нд болох бөгөөд цаг нь хүртэл давхацжээ. Тиймээс алиныг нь үзэх вэ гэдэг асуулт, эргэлзээ гарах шиг.

“Хурд” хамтлагийн тоглолтын хувьд мөн л хоёр өдөр үргэлжлэх бөгөөд галзуу улаан фенүүд нь очихоо мартаагүй биз. Харин “Киви”-гийн 9 жилийн ойн тоглолт, хос цомгийн баяр “BLUE SKY” цамхагийн “Вегас” клубт ганцхан удаа болно гэсэн. Мэдээж ойрд тайзнаас хараагүй “Киви”-чүүдийн дууг сонсох гэсэн охид, залуус бөөн бөөнөөрөө очих нь гарцаагүй ээ.

Харин клип бүтээгчдийн оны шилдгийг тодруулах “UBS MUSIC VIDEO AWARDS” наадам зохиогдоогүй багагүй удсан тул хөгжим сонирхогчид наадмыг хуруу даран хүлээж, анхаарлаа хандуулах болжээ.

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмаар рок поп хөгжмийн үе үеийн шилдгүүд, монголын клип бүтээгчид ер нь урлагийн салбарын олон нууцлаг хүмүүс нэгэн дээвэр дор чуулна гэсэн шүү. Тэд энэ жилийн клипний шилдгүүдийг ёслол төгөлдөр тодруулах юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 29-ний 16 цагт улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд хамтлаг, дуучдын зөвхөн энэ наадамд бэлдсэн буюу хаана ч, хэний ч өмнө тоглогдоогүй шинэлэг тоглолтууд үзэгчдийн хүртээл болохоороо бусдаас онцлог болох шинжтэй. Рок попын их айл бүхлээрээ цуглах ховорхон үдэшт уншигч та ч хүндэтгэлтэйгээр саатах боломжтой юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.