Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах “MASTER SHOW 2013” боллоо
Нийгэм

Монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах “MASTER SHOW 2013” боллоо

Урлаг Урлаг25/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
master_shownd_oroltsson_uran_buteelchid_1394421182013-11-25-16-31[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo mastershowndoroltssonuranbuteelchid_zps3954fd87.jpg

 BLUEMOON арт галерейгаас монголд анх удаа монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах "MASTER SHOW" 2013 оны 11 сарын 23-ны 14:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг шоуны гол зорилго нь мастер уран бүтээлчдийн бүтээлээ хийж буй агшин, бичилт тавилт, сэтгэл хөдлөл бүрийг бодит  орчин, зураачийн холстон дээрхи бүтээл, зураач гурвын холбогдох нандин агшиныг  урлагт хайртай, урлагт дуртай хүмүүст мөн урлагийн бүтээл цуглуулагч нарт мэдрүүлэх юм.

 photo MongoliinurchuudiinewleliinshagnaltzuraachGLkhagwasuren_zpscd7104e9.jpg

Энэ удаагийн шоунд монголын мастер зураачид нэг дор цугларсан сонирхолтой үйл ажиллагаа болсон бөгөөд ирсэн зочид тун сэтгэл хангалуун байсан юм. Блью Мүүн арт галерейн зүгээс цаашдаа урлагт хайртай та бүхэнд зориулж дүрслэх урлаг болон нийгмийг холбосон үйл ажиллагааг олонтаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

 photo BlumoonartgallerynajiltanTsSolongo_zps90fdec0a.jpg

Уг шоунд 5 өөр өөр натюморт  дэглэгдсэн байснаас уран бүтээлчид өөрсдөө сонгож бүтээлээ туурвисан юм. Натюрморт нь дүрслэх урлагийн нэгэн том төрөл бөгөөд бид энэ удаагийнхаа шоуг натюрмортын төрөл дээр тулгуурлаж хийсэн юм. Уран бүтээлчид маань  бүтээлээ туурьвиж дууссаны дараа хүрэлцэн ирсэн зочид таалагдсан бүтээлээ шууд худалдаж авах боломжтой байсан нь шоуны маань бас нэгэн онцлог юм.

 photo bluemoonartgallerynhutlugchMunkhtuyazahiralETemuge_zps393e23a9.jpg

Уг шоунд хүрэлцэн ирсэн зочдыг уран бүтээлч болгоны өөр өөрийн гэсэн мэдрэмж, арга техник, бүтээлийн өнгө аясыг мэдрүүлж дүрслэх урлагийн ертөнцөөр хэсэгхэн зуур аялуулж чадсан юм.   

 photo MongoliinurchuudiinewleliinshagnaltzuraachZUyangaLGanbold_zps8b3fdafd.jpg

Оролцсон уран бүтээлчид: 1. Ц.ЭРДЭНЭЦОГ И.Е.Репиний Дүрслэх урлагийн Академи Урлаг судлалын ШУ-ны доктор, Дэд профессор, МУЭ шагналт, Монголын Дүрслэх Урлагийн Академийн Академич, МУБИС-ийн ДУ-ийн тэнхимийн эрхлэгч, 2. З.УЯНГА И.Е.Репиний Дүрслэх урлагийн Академи, График зураач, Урлаг судлалын магистр, Монголын График Урлаг Нийгэмлэгийн тэргүүн, МУЭ-ийн шагналт зураач, хөдөлмөрийн хүндэт медальт, 3.Г.ЛХАГВАСҮРЭН Суриковын нэрэмжит уран зургийнакадеми, МУЭ шагналт зураач, Урлаг судлалын  ШУ-ны доктор,профессор, СУИС-ийн ДУС-ийн багш, 4.Ц.БОЛД Суриковын нэрэмжит уран зургийнакадеми, МУЭ шагналт зураач 5. С.ДАГВАДОРЖ Суриковын нэрэмжит уран зургийнакадеми, МУЭ шагналт зураач, урлаг судлалын магистр, алтан гадас одон,хөдөлмөрийн хүндэт медаль, олон улсын шагналын төлөө монгол улсын засгийн газрын мөнгөн шагнал, 6.Л.ГАНБОЛД Урлаг судлалын магистр, ЗХУ- ын Ленинград хотын И.Е.Репины уран зурагийн академи төгссөн.

 photo DSC_1357_zps87f38a61.jpg

Дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410  дугаарын утсаар лавлана уу.  

    photo zuraachidbuteeltuuriwijbgaan_zpsedc80172.jpg  photo DSC_1363_zps36b5390b.jpg   photo MongoliinurchuudiinewleliinshagnaltzuraachZUyanga_zps580bb240.jpg  photo songodoghugjmiinaylguu_zpsc155aed4.jpg   photo BluemoonMastershowtort_zpsc6295897.jpg  photo Naturmort_zpscd93a6c9.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.