Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд 23 яруу найрагч өрсөлдөж байна
Нийгэм

“Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд 23 яруу найрагч өрсөлдөж байна

Урлаг Урлаг26/11/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5f231307bebb3270original3067864612013-11-26-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадам Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна.

Монгол улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой энэхүү наадамд найрагчид зөвхөн эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлэг унших юм.

Наадамд бүтээлээ ирүүлсэн 200 орчим найрагчаас 23-ийг нь шалгаруулж одоо буюу хоёрын даваанд өрсөлдүүлэх юм. Шигшээ шатанд шалгарсан дээрх тооны яруу найрагчаас дараагийн шатанд 10-ийг нь шалгаруулж тэдгээс сүүлийн шатанд таван яруу найрагчийг шалгаруулж нэгээс таван байр эзлүүлэх аж.
Шагналын сан нь тэргүүн байр сая төгрөг, цом, өргөмжлөл, дэд байр 500 мянган төгрөг өргөмжлөл, гутгаар байр 250 мянган төгрөг өргөмжлөл, тусгай байр 100 мянган төгрөг өргөмжлөл дагалдах юм байна.

Наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцоно. Шүүгчдийн нэрс одоогоор хараахан тодроогүй байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдийн нэрс
А.Анхбаяр
Ж.Алтангэрэл
Д.Бүтээлч
З.Батхуяг
Д.Гомбосүрэн
С.Ууганбаяр
Т.Зөнбилэг
Д.Цогбадрах
Н.Отгонцэрэн
О.Цэнд-Аюуш
Б.Чулуунцэцэг
В.Нэргүй
Б.Баттулга
Л.Торой
Н.Гантулга
Б.Энхтөр
М.Наранболд
Л.Ганзул
П.Нямлхагва
Б.Хашбаатар
Б.Ганхүлэг
Г.Баяр
Г.Нэргүй

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.