Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“UB Art Fair” үзэсгэлэнд урьж байна
Нийгэм

“UB Art Fair” үзэсгэлэнд урьж байна

Урлаг Урлаг26/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2c292948bdf50f1coriginal6087662702013-11-26-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан тав дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, “Дизайн парк” ТББ-тай хамтран зохион байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь social inclusion буюу уран бүтээлчдэд адил хандах, тэгш боломжоор хангах орчин үеийн урлагийн хандлагатай нийцэж байгаа гэнэ. Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байгаа юм байна.

Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болоход нь 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалын бүтээл тавигдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй бүтээл худалдаалагдаж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан бол 2012 оны үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид үзэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин П.Баттөрийн төрсөн өдөр

28/10/2026

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.