Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Загвар өмсөгч Нора Дагва “Торго” салоны шоуны үнэлгээг эсэргүүцлээ
Уртын дуу

Загвар өмсөгч Нора Дагва “Торго” салоны шоуны үнэлгээг эсэргүүцлээ

Урлаг Урлаг07/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_copy5166010192013-12-07-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин. Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан.

Тэрбээр эх орондоо ирээд жил гаруйн хугацааг өнгөрөөгөөд буй олон улсын хэмжээний загвар өмсөгч Нора Дагва Монголын хувцас, загварын салбарыг хөгжүүлж, өөд нь татахаар эргэлт буцалтгүйгээр зүтгэж яваа. Нора “UNIQUE MODELS MANAGEMENT” академийг үүсгэн байгуулж, шинэ залуу өвөрмөц дүр төрх бүхий чадварлаг моделиудыг бэлтгэж эхэлсэн билээ.

Харин өөрөө GOYO CASHMERE-ийн энэ жилийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгаагийн сацуу дэлхийн тавцанд үнэлэгдэж буй шилдэг дизайнер Цоло Мөнх, Ариунаа Сйүри нартай хамтарч ажилладаг. Нора бол дэлхийн загварын өлгий хот болсон Милан, Парисын тайзнаа алхаж, алдарт CHANEL, HERMES, MAXMARA-н хувцсыг амилуулсан анхны Монгол модель юм.

Түүнийг сүүлийн үед энэ удаагийн "Торго" шоу"-нд оролцохгүй, "Торго" шоуг гольсон гэх мэдээлэл гарах болсон.

Энэ талаар түүнээс тодруулахад Нора "Ороогүй. Энэ шоунд орохоо больсон. Өөрийгөө үнэлэх үнэлэмжид минь нийцэхгүй байсан учраас огт оролцохгүй байсан нь дээр гэсэн шийдвэрт хүрсэн юм" хэмээн хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Мөн Нора Дагва Монголын урдаа барьдаг шилмэл загвар өмсөгчдийг сонгон оруулцуулдаг "Торго" салоны шоуны үнэлгээг хэт эсэргүүцэж 25-хан мянган төгрөг байгаад дургүйцээд авсан. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа "Тайзан дээр өмсөж байгаа хувцасныхаа 1/3-т хүрэхгүй үнэлгээтэй ч тэрбумтаны охин шиг аашлах Монгол моделиуд. Нэрэлхүү, баярхуу" хэмээн бичиж дургүйцлээ илэрхийлсэн юм.

Ийнхүү тэрбээр "Торго" шоунд “үгүй” гэж хэлсэн анхны загвар өмсөгч боллоо.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.