Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монгол бүжигчид олон улсын уралдаанд түрүүлжээ
Дотоод мэдээ

Монгол бүжигчид олон улсын уралдаанд түрүүлжээ

Урлаг Урлаг21/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт бүжигчин, бүжиг дэглээч Махмуд Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн мэргэжлийн гоцлол болон хослол бүжигчдийн уралдаан өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Грозный хотод болж өндөрлөлөө.

Тус уралдаанд манай улсаас Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр, Б.Мөнхжингоо нар хослол бүжгийн төрөлд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээч С.Цэцгээгийн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг, М.Мишээл гоцлол төрөлд бүжиг дэглээч Х.Хашхүүгийн “Наадъя” биелгээ бүжгээр тус тус оролцож, тэргүүн байр эзэлжээ.

Ташрамд дурдахад, Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр нь 2015, 2017 онд ӨМӨЗО-д зохион байгуулсан Монгол бүжгийн их наадмаас алтан цом хүртэж, 2022 онд Ардын багш, Гавьяат жүжигчин, бүжиг судлаач, дэглээч, профессор Г.Долгорсүрэнгийн нэрэмжит гоцлол бүжигчдийн анхдугаар уралдааны тусгай байр, мөн онд “Nomadic” олон улсын уралдааны контемпорари төрөлд тэргүүн байрт тус тус шалгарч байв. Мөн энэ оны долдугаар сард БНСУ-ын Сөүл хотод болсон21 дэх удаагийн Сөүлийн бүжгийн А зэрэглэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Тэрбээр “Хэлхээ намба”, “Тогууд”, “Orphan Swan”, “Дэггүй гурав” зэрэг бие даасан уран бүтээлээс нь гадна “Марко поло” мюзиклын Марко поло, “Монголын их хатад” бүжгэн жүжгийн Эсэн тайж, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн Данзанравжаагийн дүрийг тайзнаа амилуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дотоод мэдээ Урлаг

Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрт шалгарчээ

21/05/2025
Дотоод мэдээ Урлаг

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.