Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өмнийн сайхан говиор” арт төслийн үзэсгэлэнг дэлгэнэ
Үзэсгэлэн

“Өмнийн сайхан говиор” арт төслийн үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг23/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг “Өмнийн сайхан говиор” арт төслийн үзэсгэлэн 2024 оны аравдугаар сарын 25-нд “Монгол” арт галерейд 15.00 цагаас нээнэ. Эл төслийг Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон ан амьтад, ахуй амьдралыг Монголын шилдэг зураач уран бүтээлчдээр дамжуулан урлагийн бүтээлд мөнхлөн үлдээх, байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах үзлийг нийгэмд таниулах, улс орны хэмжээнд болон олон улсад таниулан сурталчлах, ерөнхий ивээн тэтгэгч, дэмжин ажиллагч компаниудаа сурталчлан алдаршуулах зорилгоор 2019 оноос хойш жил бүр дэлгэж буй.

Уг төсөлд 2019-2024 оны хооронд уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй 100 гаруй зураачид оролцжээ. Төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд, залуу үеийн зураачид Өмнөговь аймгийн долоон сумын нутгаар, нийт 2600 гаруй километр зам туулан тодорхой маршрутын дагуу аялан, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг уран бүтээлд мөнхлөн үлдээж, аялалын дараа туурвисан уран бүтээлүүдээрээ хамтарсан үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулдаг юм.

“Өмнийн сайхан говиор” арт төслийн үзэсгэлэн энэ аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Орд” уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

06/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” үзэсгэлэнг дэлгэлээ

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.