Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Х.Ибсений “Хүүхэлдэйн байшин” жүжиг “Bee” театрын тайзнаа олны хүртээл болж байна
Театр

Х.Ибсений “Хүүхэлдэйн байшин” жүжиг “Bee” театрын тайзнаа олны хүртээл болж байна

Урлаг Урлаг24/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгэм-сэтгэлзүйн драмыг үндэслэгч Хенрик Ибсений “Хүүхэлдэйн байшин” жүжиг “Bee” театрын тайзнаа олны хүртээл болж байна.

Норвегийн жүжгийн зохиолч Х.Ибсен нь дэлхийн шилдэг жүжгийн зохиолын уламжлалыг үргэлжлүүлэн шинэ шатнаа хөгжүүлсэн хүн юм. Түүний жүжгийн зохиолууд нь шүүмжлэлт бодол санаа, дээд зэргийн хүнлэг чанар, хүний эрх чөлөөний тэмцлийн уриа болж ирсэн түүхтэй.

Х.Ибсений жүжгийн зохиолуудын оргил бүтээл нь “Хүүхэлдэйн байшин” гэгддэг. Эл зохиолын гол баатар Нора бүсгүйн нөхөр Хельмер хүнд өвчин тусаж, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон тул тэрбээр нас барсан эцгийнхээ гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, гэрээ хийснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Крогстагаас эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлнэ. Энэ үйлдлээ тэрбээр насан туршдаа нууцлахаар шийдсэн ч тэр “нууц” нууц биш болох цаг улам бүр ойртсоор л байна.

“Хүүхэлдэйн байшин” жүжгийн продюсероор Д.Мэндсайхан, найруулагчаар Т.Хүслэн ажиллажээ. Тус жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл толилуулна. Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026
Театр Урлаг

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026
Театр Урлаг

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.