Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“Mxrningstar” хамтлаг анхны тоглолтоо хийнэ
Үзвэр

“Mxrningstar” хамтлаг анхны тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг25/10/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Mxrningstar” хамтлаг анхны тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 22-нд 21.00 цагаас “Корпорэйт” зочид буудалд хийх гэж байна.

Тус хамтлагийнхан эл тоглолтынхоо талаар “Бидний анхны “Хүн” цомог, анхны уг тоглолт бол нислэг, нисэж чөлөөлөгдөх үйл явц. Өөрөөсөө, өнгөрснөөс, эдүгээх бодит байдлаас. Нислэг бүр амжилтад хүрэхгүй, заримдаа унана, эргээд босно, ахиад оролдоно. Гэхдээ нисэх, чөлөөлөгдөх гэсэн хүсэл эрмэлзэл зогсохгүй. Нислэг бол салхи шуурга, татах хүч гээд гадаад ямар нэг хүчтэй эсвэл өөртэйгөө ч хийх тэмцэл мөн. Нөгөө талаараа хүн бодит ертөнцөд хэзээ ч бүрэн чөлөөлөгдөж нисэж чадахгүй. Тэгэхээр нислэг бол зөвхөн төсөөлөл, мөрөөдөлд эсвэл ид шидийн хүчээр л бүтэх зүйл” гэсэн.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Morningstar-ын дуунууд, хоёрдугаар хэсэгт “Mxrningstar” хамтлагийн “Хүн” цомгийн уран бүтээлүүдийг толилуулах юм. Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс авах боломжтой.

Ташрамд сонирхуулахад, “Mxrningstar” хамтлагийн “Хүн” цомог энэ аравдугаар сарын 22-нд худалдаанд гарч, хөгжмийн платформууд дээр байршсан. Тэгвэл одоогийн байдлаар “Хүн“ цомгийн бүх дуу “Apple music chart“-ийн шилдэг 100-д багтаж байна.

“Хүн” цомгоо нэрлэсэн “Хүн дууны клипийг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.