Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” моно мюзикл жүжгээ 10 жилийнх нь ойд зориулан дахин тоглоно
Театр

Гавьяат жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” моно мюзикл жүжгээ 10 жилийнх нь ойд зориулан дахин тоглоно

Урлаг Урлаг07/11/2024Шинэчлэгдсэн:07/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын жүжигчин, Монголын моно жүжгийн төвийн тэргүүн, Гавьяат жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” нэг хүний мюзикл жүжгээ энэ арваннэгдүгээр сарын 8, 9,10-нд “On&Of продакшн хаус”-т толилуулах гэж байна. Эл жүжгийг Монголын театрын урлагийн нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны найруулгаар одоогоос 10 жилийн өмнө анхлан тоглож байв.

1994 онд СУИС-ийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн удирдлагад төгсөж, ажлын гараагаа “Орчин үе” театраас эхэлсэн Ц.Баясгалан 1997 онд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн урилгаар УДЭТ-ын босгыг давжээ. Тэрбээр А.П.Чеховын “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Наталья Степановнагийн дүрээр “Мэшил” театрын наадмын шилдэг эмэгтэй дүр, “Жүжигчид дуулж байна” улсын уралдаанд тэргүүн байр, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Дэлхийн сонгодог жүжиг” контемпорари уралдаанд тэргүүн байр, зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүрийн дүрээр 2007 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдэг эмэгтэй гол дүр, В.Красногоровын “Солиотой жүжиг” жүжгийн Жаннагийн дүрээр 2010 онд “Гэгээн Муза” наадмын шилдэг эмэгтэй туслах дүр, 2014 онд оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” алтан цомын эзнээр тодорч байлаа.

Мөн түүнчлэн 2014 онд “Би Эдит Пиаф байна” моно жүжгээрээ Косово улсад болсон А зэрэглэлийн “Monо Akt festival”-д тэргүүлж байсан юм.

Тайзнаа анх толилуулсны 10 жилийнх нь ой тохиож буй “Би Эдит Пиаф байна” жүжигт Францын алдарт дуучин Эдит Пиафын тухай, түүний амьдрал дахь уналт босолт, түүний хайрлаж, хайрлуулж байсан эрчүүдийн тухай өгүүлэх бөгөөд “Hymne a l’Amour”, “La Vie en rose”, “No je ne regrette rien”, “Padam padam”, “Sous le ciel de Paris” зэрэг алдартай дуунуудыг сонсох боломжтой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025
Театр Урлаг

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 10-наас дахин толилуулахаар болжээ

07/10/2025
Дуурь Урлаг

ФОТО: “Гүн гэрийн гүнж” үндэсний дууриас

07/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.