Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АЗИ, АФРИКИЙН ОРНУУДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ОНОШИЛГООНЫ ЛАБОРАТОРУУДЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
Нийгэм

АЗИ, АФРИКИЙН ОРНУУДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ОНОШИЛГООНЫ ЛАБОРАТОРУУДЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Урлаг Урлаг02/09/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-иас Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын захирлын (Veterinary diagnostic laboratory (vetlab) network coordination meeting with directors of African and Asian veterinary laboratories) хурлыг Австри Улсын Вена (UN building) хотноо зохион байгууллаа.

🧪🧬Хурлаар орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, аргазүйг нэвтрүүлэх замаар үндэсний хэмжээний лабораторуудын оношилгооны чадавхийг бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх тандалтын системийг нэвтрүүлэх, бэлэн байдлыг хангах, лабораторийн эрт оношилгооны үр дүнд суурилан сүүлийн жилүүдэд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж буй, болзошгүй шинэ болон сэргэж буй зооноз, гоц халдварт өвчнөөс улс орныг хамгаалах, нийгэм эдийн засгийн хохирлоос урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ.

✅УМЭАЦТЛ нь 2015 оноос эхлэн сүлжээ лабораторийн үйл ажиллагаанд нэгдэн орсон ба Монгол Улсад анх удаа оношлогдсон бог малын мялзан, африкийн гахайн мялзан, ковид-19 зэрэг өвчнийг оношлоход энэхүү ОУАЭА-ийн дэмжлэгийг авч байснаас гадна жил бүр 2 шинжлэгч эмч молекул биологи, секвинсинг, завсрын судалгааны аргачилал болох биоимформатик зэрэг сургалтанд тус тус хамрагдаж байна.

✅Энэ удаагийн хуралд УМЭАЦТЛ-ийн Захирал Ө.Гэрэлмаа оролцож ZOODIAC CRP-32036 төслийн хүрээнд тус лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулах, бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, тандан судлах орчин үеийн технологи нэвтрүүлэх, халдварт, паразиттах болон галзуу, томуу, боом зэрэг зарим зооноз өвчний тандалт судалгааны арга аргачилалыг шинэчлэх, лабораторийн нэгдсэн бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага тулгарч буй талаар илтгэл танилцууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.