Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ (SATREPS) ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийгэм

ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ (SATREPS) ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Урлаг Урлаг30/09/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка-JICA) болон Шинжлэх ухаан, технологийн агентлагийн (JST) санхүүжилттэй “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны (SATREPS) төслийг Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран 2025 оноос хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

✍️Арга хэмжээнд Эдийн засаг хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Японы Жайка олон улсын байгууллагын ахлах шинжээч Кирино Юми, мэргэжилтэн Терасава Акико, хөндлөнгийн шинжээч Хигашино Хидаки, Обихиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор Инуэ Нобору, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Батцэцэг, Монгол дахь Жайка олон улсын байгууллагын мэргэжилтэн П.Алтансүх нар болон төсөл гүйцэтгэгч багийн төлөөлөл оролцлоо.

🐎🐴Энэхүү төсөл 2025-2030 онд хэрэгжих бөгөөд монгол орны адуун сүрэгт тохиолддог адууны нийлүүлгийн өвчнийг эрт оношлох, хянах тогтолцоог буй болгохын зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан үржлийн орчин үеийн арга технологийг туршин сорих, уг өвчний үүсгэгч халдварлах явцыг нарийвчлан судалж шинжлэх ухаанд шинэ мэдлэг, үр дүнг гаргах, орон нутгийн малын эмч нар, судлаачдыг шинэ арга техникт сурган дадлагажуулах ажлыг Япон, Монголын хамтарсан судалгааны баг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Мал Эмнэлгийн Хүрээлэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.